Жүжигчин Анхаагийн хүн хүнээс “гажууд” мөрөөдөл

f3066d50b20d5a4cbig(1)Арга зальтай, адтай хүүхэмсэг залуугийн дүрийг хэн бүхнээс сайн бүтээдэг жүжигчин Анхааг бодит амьдрал дээр ч хүн хүнээс этгээд нэгэн гэдгийг найзууд нь хүлээн зөвшөөрдөг.

Саяхан “Гурван найз” цувралынхаа хоёрдугаар хэсгийг өлгийдөн авсан жүжигчин залуу нэгэн “гажууд” мөрөөдлөө олонд дэлгэж, үзэгчид фэнүүддээ “гэнэтийн бэлэг барив”.

Тодруулбал тэрбээр “Жүжигчин хүн бүр л түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг юм шиг байна лээ. Би хэзээ ч баатар эсвэл түүхэн дүрд тоглохгүй байх. Харин түүний оронд Парис Хилтонтой хамтарч порно кинонд тогломоор байна” хэмээн ярьжээ.

Тэгэхээр үүлэн үсттэй үерхэж байгаад больмогцоо уран нугараач бүсгүйтэй учир ургуулсан Анхаа Парис Хилтоныг өвөртөө оруулахыг мөрөөдөж явдаг юм болов уу. Эсвэл энэ нь зүгээр л олны анхаарлыг татаж, дуулиан дэгдээх гэсэн бяцхан наргиа байсан уу гэдгийг хэн ч таашгүй.

www.mnews.mn


URL:

Нэр: hi Огноо: 10 April 2015

er hunii moroodol l bna shuu dee. zov sh tee

Сэтгэгдэл бичих