Банкуудын чанаргүй зээлийн тоо өсчээ
Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар банкны чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн сарын мөн үеийнхээс 18.3 хувиар өсчээ.
Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.7 хувиар өссөн байна. Манай улсын хувьд 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 1779.5 сая ам.долларт хүрсэн аж. Тодруулбал, экспорт 1077.7 сая ам.доллар, импорт 701.7 сая ам.доллар хүрсэн байна. Харин гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны энэ үед 9.3 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ оны эхний улиралд 376 сая ам.долларын ашигтай гарчээ.
URL:





