С.Баярыг АТГ шалгаж эхэллээ, Г.Уянга дараагийн ноцтой баримт дэлгэв
Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлжээ. Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянгаас надаас тодруулга авсан байна. Тэрбээр golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өгсөн байгаа юм.
Уянга гишүүний хэлж байгаагаар Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байгаа юм байна.
Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажжээ.
Документ 1— Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.
Эхний 1-р хуудсанд:
· Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
· Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр –2007-12-11
· Бүртгэлийн хураамж–$67
· Өргөдлийн хураамж–$75
· Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар –$12986.51
· Нью Иорк мужийн үл хөдлөхийн татвар–$3646
Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333
Документ 4—Баярын Нандин үл хөдлөх хөрөнгөө зарсан талаар СӨХ-д мэдэгдсэн баримт. Hотариатаар баталгаажсан хувилбарыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

хүннү.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.















Тэнэг Уянга хүний бөгс ухаж байхаар хямралаас яаж гарахыг бодвол ямар вэ?
shorond hiih heregtei buh hurungiin huraaj!!!!
яг зөв. эхнээс нь шалгаад бай олон хүн араас нь явах байх даа хөөрхий. утасны үзүүрээс атгасан бол тавих хэрэггүй шүү ард түмэн харж байгаа АТГ ард түмний төлөө ажиллах хэрэгтэй итгэж байна.
akul barilaa daa, enxbayr gej tom darxlagdsan akul bna
гоё юмаа ану-д байр аваад би бол чадахгүй шүүдээ мөнгө байхгүй болохоор