Автобус машинтай мөргөлдөж 2 настай хүүхэд гэмтжээ

70h1tjb72pbggecehnmuf8l116

 

БЗД-ийн нутаг Да-Хүрээгийн гудамж, 16 дугаар хорооллын автобусны буудлын замд Тулга огоо ХХК-ийн  Х.Аеро Сити маркийн автобусны  жолооч Б нь Киа маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 2 настай Э  гэмтсэн байна.

Мөн СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Саппоро төвийн урд автобусны буудлын замд “Сутай буянт” ХХК-ийн Х. Daewoo -106 маркийн автобусны жолооч Г нь Т. Allion  маркийн авто машинтай мөргөлдөж жолооч 21 настай Х гэмтжээ.

 

Өнгөрөгч хоногт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д  нийт 386 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  277 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10  бүртгэгдэж  14  хүн хүнд хөнгөн гэмтэж Зам тээврийн осолд 5 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 4, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд гэмтсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих