Хөлөө хүрэх газраа хүртэл заргалдаж, үнэн мөнийг олж тогтоолгоно

ba5eee7be0be9c8df82862741f6165c2Өнгөрсөн жилийн өдийд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцсийн буудлаас ердөө гурван зуухан метрийн зайд 19, 20 настай хоёр охиныг хэрцгийгээр хороож, нэгнийх нь толгойг, нөгөөгийнх нь гар хөлийг тастсан олныг сэрдхийлгэсэн онц ноцтой хэрэг гарсан.

Тэгвэл, энэ сарын эхээр эл хэргийн сэжигтнүүд болох Э.Золбоо, Б.Идэрзаяа нарыг анхан шатны шүүхээр авч хэлэлцэж, Э.Золбоог хэрэгт холбогдолгүй гэж үзэн Б.Идэрзаяад 20 жил гянданд, таван жил чанга дэглэмд эдлэх ял оноосон. Энэ шийдвэрийг монголын нийт эцэг, эх болгоны зүгээс зөв хэмээн үзэж, шүүх, прокурорын шийдвэрийг магтан дуулж байлаа.

Тэгвэл, анх удаа Б.Идэрзаяагийн эгч хэвлэлд ярилцлага өгсөн байна. Түүний хэлснээр Б.Идэрзаяа гэгч нь хэвлэлээр цуурч байсан шиг тийм ч мэдлэг боловсролгүй нэгэн биш бөгөөд 1991 онд Өвөрхангай аймагт төрсөн, дунд сургууль, их сургуульдаа үргэлж тэргүүний шилдэг сурагч болж байсан ч харамсалтай нь бүтэн өнчний тэтгэлгээс хасагдсанаар дээд сургуулиасаа гарсан, багаасаа амьдрал үзсэн зөв бодолтой шударга хүүхэд хэмээн ярилцлагадаа дурджээ.

Мөн хэрэг гарсан өдрийн тухайд “Манай дүү тэр өдөр гэртээ байхад нь хамт холбогдсон Э.Золбоо гэгч заал авъя гээд 16 цагийн орчим дуудаад хамт явсан байдаг юм. Тэгээд тэр оройдоо Золбоогийнх нь найз охин гээд хоёр охин ирсэн гэж байгаа. Хамгийн хачирхалтай нь миний дүү тэр хоёр охины нэрийг ч мэдэхгүй, хамгийн сүүлд харилаа гээд гарахад нь тэр хоёр дөхүүлж өгөх гээд хамт алхтал өөдөөс нь цагаан машинтай хоёр залуу гарч ирээд тэр хэдийг сүрдүүлээд суулгаад явсан гэсэн. Тэгээд жалганы аман дээр буулгаад, нөгөө хоёр охиныг нь юмны араар оруулж байгаад зодоод байх шиг байсан. Тэгж тэгж дууссан хойноо хойноос чулуу шид гээд баахан чулуу шидүүлсэн гэсэн” гэж хэлсэн байна.

Гэтэл гэрчийн мэдүүлэг ганцхан удаа аваад Золбоог хэрэгт холбогдолгүй гээд явуулчихсан аж. Түүнээс гадна, хэргийг нь үүрүүлэхийн тулд цагдаа нар Б.Идэрзаяаг баривчилсан цагаасаа эхлээд л эрүүдэж, зодуурын амт үзүүлсээр байгаад хэргийг хүлээе гэхэд нь л анхныхаа байцаалтаа авчээ. Мөн тухайн хэрэг гарсан газар дээрх эд мөрийн баримтууд Б.Идэрзаяаг хэрэгт хамааралтай хэмээн шууд батлах боломжгүй учир мөрдөн байцаалтанд буццах хэрэгтэй гэсэн шинжээчдийн дүгнэлт гарчээ.

Иймд хүчээр хэрэгт тулгаж, бүх насаар нь гянданд хатаах гэлээ гэж үзэн Б.Идэрзаяагийн ар гэр, ар гэр ч гэж бүтэн өнчин түүний төрсөн эгч гомдолтой байгаагаа илэрхийлээд монголын хууль мөнгөтэй хүнд л үйлчилдэг юм байна. Гэвч хөлөө хүрэх газраа хүртэл явж, үнэн мөнийг олж тогтоолгоно гэжээ.

Ямартай ч шүүх шийдвэрээ гаргасан. Хэрэв үнэхээр хилс хэрэгт гүтгэгдэж ял үүрч байгаа бол шүүхээс шийдвэрээ эргэн харж жинхэнэ гэмт хэрэгтнийг олж тогтоох биз ээ.

Б.Хишигдэлгэр


URL:

Нэр: зочин Огноо: 24 April 2015

яг ш дээ монголын шүүх харалган болж таарч байна уу, үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг энэ шүү дээ. ийм бузар алуурчид монголд байхгүй л баймаар байна даа.

Нэр: Хишигдэлгэрт Огноо: 24 April 2015

Мэдээ шаахаа болиочээ

Нэр: АНГИ Огноо: 24 April 2015

Зайлуулдаа ийм дүүтэйгээ мэдэхгүй өдий хүртэл явсан байна даа.Ер нь хөдөөнийхөн бие биенээ өмөөрөхдөө гаргуун шүү дээ.Хайран 2 охин.Өвөрхангайн архины эргүү солио туссан алуурчдын гарт амь үрэгдэх гэж дээ.

Нэр: zochin Огноо: 24 April 2015

Ene unen bh magadlaltai l sanagdaj bna.helj yarih huutsulduh hungui mungugui hund hatuu l handdag horvoo bh shuu.

Сэтгэгдэл бичих