УИХ Тавантолгойг тавьж туух биш тухтай хэлэлцэхийг сонгосон нь “бай”-гаа оножээ
УИХ-аар Тавантолгойг хэлэлцэхийг шаардаж, УИХ-ын дарга З.Энхболд “Засгийн газрын сайд нарыг огцруулахыг хатуу мэдэгдэж байна” гэж ширүүхэн дуугараагүй бол юу болох байсан бэ. Засгийн газар Тавантолгойн төслийн гэрээг үзэглэхэд хэдийнэ бэлэн болчихсон, хөрөнгө оруулагчид нь манай улсад ирчихсэн байсан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан нээлтээ хийсний маргааш нь Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурах нь, хаана, хэдээс болно гэсэн бэ гэх сэтгүүлчдийн асуулт хөвөрсөн. Монгол Улсын сайд, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан М.Энхсайхан гэрээ харилцан ашигтай, сайн болсон гэх тайлбарыг хийж, хэлэлцээр сүүлийн шатандаа орлоо гэх зэргээр мэдээлэл хийж байв. УИХ-ын дарга гэрээний төслийг олон нийтэд ил болгохоос өмнө “Хэлэлцээрийг хөрөнгө оруулагчидтай хийж байгаа, эцэслээгүй байна” гэж хэвлэлийнхэнд хэлээд амыг хаадаг байсан. Гэтэл байдал өөрөөр эргэж, УИХ-аар гэрээг хэлэлцэхээр болчихов. Үүнийг нам, эвслийн бүлгийн гишүүд ч дэмжиж, том төслийн асуудлыг ярилцахгүй бол болохгүй болсон юм.
Үүний дараа Засгийн газрын Тавантолгойн төсөлтэй холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдах болов. Мөн хэд хэдэн хувилбарын гэрээ гарч ирлээ. Үзэглэхэд бэлэн болчихсон гэрээ нь хэлэлцээрийн явцад ноорог гэрээ болох тэр үед л Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой нь зөв байж гэж бодоход хүрсэн.
Яагаад Засгийн газар ийм олон янзын гэрээтэй байв. Аль нь үзэглэх, аль нь олон нийтэд харуулах, аль нь гишүүдэд үзүүлэх гэрээ байсан юм бэ гэх хардлага энэ бүх үйл явдлын дараа аргагүй эрхэнд гарч ирж байна.
Монгол Улсын сайд М.Энхсайхан УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон гэрээг “сайн” гэж дүгнэсээр байгаа. Энэ гэрээ сайн уу, үгүй юу гэдгийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ахлан ажиллаж буй юм. Тэд дүгнэлтээ гаргасны дараагаар Тавантолгойн төслийг УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. М.Энхсайханы тухайд Тавантолгойг УИХ-аар оруулахгүйгээр шууд л гарын үсэг зураад л, үйл ажиллагааг нь эхлүүлж, гадагшаа нүүрсээ зөөлгөх байсан. Тэрбээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан бол Монгол Улсын газар доорх баялаг бидэнд ашгаа өгөхөөс илүүтэй гадаадынхны эрх ашигт нийцэж, урсах байлаа. Хяналтгүйгээр баялгаа гадагш нь зөөнө гэдэг байж болохгүй явдал. Хяналт байхгүй байна гэдэг нь гадныхан өдөр шөнөгүй ажиллаад л газар доорх баялгийг дуусгачих биз. Иймээс ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлж, хяналт нь хаана байх ёстой юм, хэрхэн ашиглаж, ард түмэнд ногдох хувьцааг яаж олгох вэ гэдгээр гэрээнд тодорхой заалтыг тусгаж, ард түмнийхээ эрх ашгийн төлөө дуугарах учиртай. Ард түмний дуу хоолой бол гэж бид тэднийг сонгосон шүү дээ. УИХ-ын даргын санаачилгын дагуу УИХ-аар Тавантолгойг хэлэлцүүлж, одоо ажлын хэсэг ажиллаад явж байгаа нь их чухал. Олуулаа хэлэлцэж, Монгол Улсын эрх ашигт нийцэх тийм гэрээг байгуулж, Тавантолгойгоо урагш хөдөлгөх хэрэгтэй байна.
Ц.Нандин /ULS.MN/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














medeeej tuhain asuudliig sn hynan tungaaj shiidverleh heregtei, thde en n tavantolgoig yvulahgui gsn ug bish shuu deee uragshildgaaraa uragshlah heregtei
Таван толгойг хөдөлгөх ёстой гэхдээ харилцан үр ашигтай байдлаар Оюу толгой шиг болгож болохгүй
Олон жилийн турш яригдаад хэрэгжээгүй асуудал 14 хоногын дотор УИХ-р шийдвэрлэчихнэ гдгт нэг л итгэлтэй бус бндаа, Шийдлийн ЗГ-т нь үлдээгээд шийдүүлчихсэн нь дээр бсын бишүүдэээ
Enxsaixan gej uhej bxda taarsan amitan
олон жилийн өмнө гадны хүний амнаас “тухайн улсад хэрэгжих томоохон төслийг өөртөө ашигтайгаар эргүүлье гэвэл үнийн дүнгийн 10 %-тай тэнцэх мөнгийг шийдвэр гаргагчийн тэргүүнд(ерөнхий сайдад) хаядаг олон улсын бичигдээгүй хууль байдаг” тухай сонсож байсан юм даг. Тэгэхээр Баяр, Энхсайхан , цаана нь Сайханбилэг нарыг хардах сэжүүр байж магадгүй л юм.
Enhsaihan hujaagin gar hol
bayartsogt bayar nar oyu tolgoig gadniihand zugeer ugsun, odoo saihanbalag naiztaigaa niileed 2 dahi tom uurhaig zugeer ogohoor altanhuyagiin zasgiig unagasan ni todorhoi bolloo