Үлгэрийн цайз шиг тансаг энэ жорлон 2000 хүний багтаамжтай
Хятад улсын Чунцин хотод үлгэрийн цайз шиг тансаг, гоё ордон сүндэрлэлээ.
Харахад яг дундад зууны үеийн Европын цамхаг шиг боловч үнэндээ энэ бол 2000 хүний багтаамжтай нийтийн жорлон ашиглалтад орсон хэрэг.
Хамгийн сонирхолтой нь, энэ хятад жорлон Барселоны Гуэль парктай төстэй. Харьцуул даа, Испаний алдарт архитекторч Гаудийн агуу бүтээлтэй усны дусал шиг адилхан байгаа биз?
“Гауди хэрэв өөрийнх нь бүтээлийг аварга том жорлон барихад ингэж ашигласныг мэдсэн бол авсандаа хөлбөрөх байсан биз” гэж Shanghaiist бичжээ. Зарим нь бүр “Хятадаас өшөөгөө авах хэрэгтэй. Тэдний “Хориотой хот”-ын стилиэр жорлон барья” гэж санал гаргаж байна.
Хятадууд дэлхийн хамгийн том жорлонгийнхоо эргэн тойронд хулс зэрэг сайхан мод тарьсан ба зарим тасалгааг порно маягаар тохижуулжээ.






Барселоны Гуэль паркийн төв хаалга.
www.mnews.mn
URL:










