Кёнгнам дүүргийн захирагч Хунг Жүн Пю зуун сая воны хахууль авсан нь илэрлээ

20150507063726Солонгос улсын “КёнгнамКиоб” группийн ерөнхий захирал Сонг амиа хорлон нас барахдаа улс төрчдөд өгсөн хахуулийн тухай бичсэн  “Хар лист”-ээ бичиж үлдээсэн билээ.

Үүнтэй холбогдуулан “Хар лист”-нд нэр дурдагдсан улс төрчдийг Сөүл хотын Мөрдөн байцаах төв газраас тусгай баг гарган шалгаж эхэлсэн ба хамгийн түрүүнд Кёнгнам дүүргийн захирагч Хунг Жүн Пю-тэй холбогдох авилгалын хэргийг шалгаж байна.

Ерөнхий захирал Сонг 2011 оны 06 сард Кёнгнам дүүргийн захирагч Хунг Жүн Пю-д зуун сая воны авилгал өгөхдөө уг мөнгийг өөрийн хувийн жолооч Ким-ээр дамжуулан  Их Хурлын байрны гадаах автомашины зогсоол дээр өгсөн ажээ. Үүнийг тухайн үед ажиллаж байсан жолооч Ким нотолсон байна.

Харин захирагч Хунг Жүн Пю мөнгө аваагүй гэж мэдэгдэж байгаа юм байна.
WWW.MGLRADIO.COM


URL:

Сэтгэгдэл бичих