Угаартаж нас барсан хүүхдүүд эцсийн мөч хүртлээ тэмцжээ

69575

Энэ сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн  Мөрөн  сумын Жилчиг багийн 11-р гудамжийн 17 тоотод иргэн А-гийн 8х12 харьцаатай палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тодруулбал галын улмаас хоёр настай эрэгтэй Б,  арван настай эрэгтэй  А,  зургаан настай эмэгтэй Э нар амиа алджээ. Онцгой байдлын 15 алба хаагч галыг унтраахаар ажилласан ч хүүхдүүд гэртээ угаартсан байдалтай аль хэдийн амьсгал хураасан байж.

Тэр өдөр А эхнэрийнхээ хамт түр гарахдаа зургаан настай охин, хоёр настай хүүгээ эгчийнхээ арван настай хүүгийн хамт гэртээ цоожилсон юм байна. Гэтэл хаалга нь цоожтой байснаас гадна бараг 14 метр урт байшингийн бүх цонхыг хулгайчаас сэрэмжилж гаднаас нь төмрөөр торлочихсон байжээ. А-ийн байшин шатаж байгаа тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.13 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр очсон байна. Харин “Аврагчид хоёр цаг шахам ажилласан. Техник, хэрэгсэл муутай учраас цонхны хаалт төмрийг онгойлгож чадахгүй байсан, мөн уг байшинд ороод хүүхдүүдийг хайж байна гэж маш их цаг алдсан” гэж тухайн үед энэ явдлыг харсан эх сурвалж мэдээлсэн байна.

10 настай хүү бүх өрөөний цонхыг дотроос нь хагалж, гар хуруу, хүзүүгээ зүссэн байдалтай яг цонхны доор амиа алдсан байжээ.  Хүү эцсийн мөч хүртэл төмөр хаалтыг авах гэж зүтгэсэн бололтой. Харин зугаан настай охин хоёр настай дүүгээ тэврэн орны доор хэвтсэн байдалтайгаар шатаж биш угаартаж нас барсан байсан аж. Тэднийг өчигдөр нутаглуулжээ. Хүүхдүүдийн аав ээж нь 30 хүрээгүй залуу хосууд байсныг эх сурвалж хэлсэн.

Галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас болсон гэж таамаглаж буй бөгөөд хэргийг нь тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна. /эх сурвалж: medee.mn/


URL:

Нэр: Anonymous Огноо: 12 May 2015

yamar aimar medee we

Нэр: hvn Огноо: 12 May 2015

tsonh torloh ymar heregtee vm arail haramsaltaa vmaaaaaaaaaaaaaaa

Нэр: zochin Огноо: 12 May 2015

Gadnaas ni tsoojloh mash buruu ymar haramsaltai yum be

Нэр: Anonymous Огноо: 13 May 2015

Ymr haramsaltai yum be um mani badmi hum

Сэтгэгдэл бичих