Ж.Амарсанаа: В, С вирусын халдвараас болж нас барах тохиолдол ховор

14325278795562a40753838

Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Дэлхийд  Элэгний C вирусийн хавсарсан эмийг оруулсан орнуудаас  Монгол Улс дээгүүрт бичигдсэн мэдээлэл байна. Тэгэхээр энэ ажлыг гардаж хийсэн хүний хувьд мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ эмийг урт хугацаанд судалсны үндсэн дээр  цөөн хэдэн орон эмчилгээнд нэвтрүүлээд байсан юм. Онцолж хэлэхэд манай орон энэ эмийг оруулсан дэлхийн 200-аад орноос эхний 10  багтаад байгаа юм. Намайг Ази номхон далайн элэгний хуралд оролцоод явж байхад энэ эмийг оруулах өөрийн орондоо нэвтрүүлэх тал дээр Монгол Улс маш хурдтай түргэн нэвтрүүлсэнийг онцлон хэлж байсан юм. Уг эмний онцлог нь С вирустай өвчтөнд гурван сарын дотор 95-100 хувийн үр дүнтэйгээр устгах чадалтай бөгөөд энэ үр дүн нь зургаан сарын эмчилгээнд ч үр дүнтэй байгаа нь судалгаагаар харагдсан юм. Судалгаагаар C вирусээс гадна элэгний хатууралтай өвчтөнд 97 хувийн үзүүлэлтээр вирусийг устгасан нь энэхүү эмний хэрэглээний хүрээг өргөжүүлсэн хэрэг. Зарим судалгаагаар нэмж рибавирин эмтэй гурвалсан эмчилгээг хийж үзсэн бөгөөд үр дүнгийн хувьд ялгаагүй гарсан учраас хосолсон эмчилгээг хэрэглэхэээр болсон. Энэ эм нь харьцангуй гаж нөлөө багатай бөгөөд ядрах шинж тэмдэг 13,  толгой өвдөх 14,  дотор муухай оргих 7, гүйлгэх 3,  норйгүйдэл 5  илэрчээ.  /гурван  сарын эмчилгээний үед/ Бусад эмтэй хавсарч хэрэглэхдээ эмчийн зөвлөгөөний дагуу болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

-Хүмүүс эмчилгээнд хэрхэн яаж  хамрагдах тухай ихэд сонирхож байна. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Эмчилгээнд хамрагдахдаа Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өрх дүүргийн эмнэлгүүд, төрөлжсөн нарийн мэргэжлийн улс, хувийн хэвшлийн байгууллагуудаар шинжилгээнд хамрагдан жорын дагуу эмчлүүлэх ёстой. Ингээд нэгдсэн захиалга авсны дараа үйлдвэр рүү хүсэлт явуулж эмийг захиалгын тоогоор нийлүүлэх юм.

-Та энэ ажлыг эхлүүлсэн хүний хувьд ямар оролцоотой байна?

-Тиймээ, энэ ажлыг би санаачлан эхлүүлсэн боловч одоогоор ЭМЯ ерөнхийд нь зохион байгуулан ажиллаж байгаа. Миний хувьд мэргэжлийн эмчийн хувиар ЭМЯ ны мэргэжилтнүүдээ зөвлөгөө өгөн хамтран ажиллаж байгаа.

-Таны хувьд элэгний В, С вирусын талаар нилээд судалгаа хийсэн. Тиймээс бидэнтэй мэдээлэл хуваалцахгүй юу?

-Архаг элэгний В, С вирусын халдвараас болж нас барах тохиолдол ховор байдаг. Голдуу эдгээр вирусын болох элэгний хатуурал, элэгний хорт хавдраар нас бардаг. Тиймээс эрт үед нь вирусыг устгаж чадвал  хавдар хатуурал үүсэхгүй байх боломжтой. Ард иргэдийн дунд нэг буруу олйголт яваад байна. Энэ вирусын эмийг ороод ирэхээр элэгний хатуурал хавдар өргөс авсан юм шиг эдгэрнэ гэж ташаа ойлгоод байна. С вирусээс үүссэн хатууралтай хүний хувьд  вирусийг устгасанаар ойролцоогоор 50-86 хувь нь хатуурсан элэг нь зөөлрөх юм. Вирус нь арилсан боловч хатуурал нь зөөлрөөгүй тохиолдолд элэгний хатуурал үүсэх эрдсэл нь хэвээрээ үлддэг. Вирусаа устгуулсан мөртлөө архи дарсны хэрэглээгээ хязгаарлаагүй тохиолдолд элэгний хавдар хатуурал үүсэх магадлалтай.

-Хэрхэн хамгаалах бэ?

-Үнэхээр шаардлага хэрэгцээгүй үед бүх насны хүмүүс тэр дундаа өсвөр насныхан шивээс хийлгэх ер нь арьс махандаа мэс хүргэхээс таталзах шаардлагатай байдаг, учир нь бохирдсон багаж тариураар вирус дамжих магадлалтай. Ариутгал хангалтгүй шүдний эмнэлгүүдээр вирус хамгийн ихээр дамждаг. Үүний дагуу шүдний эмнэлгүүдэд нилээд хатуу шаардлага тавигдаж байгаа. Тэр ч бүү хэл хаагдсан шүдний эмнэлгүүд ч байгаа.

Ч.Дорж


URL:

Нэр: Stephen Lundie Огноо: 7 August 2018

Если кто-то хочет выразить экспертное мнение
о моем портале, посетите его! Мы всегда рады объективным комментариям, так как это позволяет контролировать качество
нашей работы!!!

Сэтгэгдэл бичих