Албан тушаалын наймааг ингэж хийж байна

1

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Болдбаатарыг Төрийн албаны зөвлөлөөс эрх зүйн чадамжгүй гэж үзсэн учир тус албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болсон.

Гэвч Б.Болдбаатар ажлаа хүлээлгэж өгөлгүй тамгаа аван алга болсон гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээллээр тэрээр Эрдэнэт үйлдвэрийн дэд даргаар очихоор  яригдаж эхэлсэн тухай сураг байна. 

Мөн түүнийг томилуулахаар хэсэг нөхөд ерөнхий сайдад хэдэнтээ хандаад байгаа гэх.

Тэгэхээр Ерөнхий сайд ямар шийдвэр гаргах нь сонирхолтой байна. Эндээс харахад Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа Эрдэнэт үйлдвэрийн дэд даргын албан тушаалаар наймаалцах гэсэн оролдлого уу.  Төрийн албыг ингэж наймаалцдаг болсны тод жишээ энэ. 

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN


URL:

Нэр: Anonymous Огноо: 27 May 2015

Ene nuhur yu hiisen yum br

Сэтгэгдэл бичих