Хөгжилтэй онигоонууд

60b167d8181b837big

Тавантолгойн хэрүүл:
- Тэнэг!
- Чи өөрөө тэнэг! Хятад:
- Тайвширцгаа, та 2-ын 2-уулангийнх нь зөв!

*****

Багш сурагч охиноос:
- Би чамд нэг хэрэм өгье. Дараа нь хоёрыг, дараа нь гуравыг өгсөн бол нийт хэдэн хэрэм болох вэ? гэж асуув
- Долоо
- Анхааралтай сонс. Эхлээд нэг, дараа нь хоёр, сүүлд нь гурван хэрэм өгсөн бол хэд болох вэ?
- Долоо
- Хммм. Арай өөрөөр үзье. Нэг алим, нэмэх нь хоёр алим, нэмэх нь гурван алим нийт хэдэн алим болох вэ?
- Зургаа!
- Ашгүй минь дээ. Харин нэг хэрэм дээр хоёр хэрэм, тэгээд гурван хэрэм хэд болох билээ?
- Долоо!
- Яагаад долоо гэж?
- Надад, манай гэрт нэг хэрэм амьдарч байгаа юм чинь…

*****

Ёоо, 22 тоглогч 10 сэлгээ 3 шүүгч 2 дасгалжуулагч 6 оператор 50000 үзэгч!
Гэтэл очиж очиж миний толгой дээр тагтаа бааж байдаг…

*****

“Би уудгүй” гэсэн хүнийг бид аймар сэжигтэй жигшиж харна. Сонин тэ?…

*****

Найз бүсгүйдээ 1.5 саяаар iPhone аваад өгвөл баян
5.5 саяаар Hyundai аваад өгвөл ядуу. Бас л сонин шүү тэ?

*****

- Би уухаараа юунаас ч айхаа больчдог юм
- Эхнэрээсээ ч гэсэн үү?
- За арай ч тэгтлээ уудаггүй ээ…

*****

Оюутан хүүгээ хөдөөнөөс эргэж ирсэн ээж:
- Хотынхон аюултай гэсээр байхад хулхидуулчихсан байна шдээ! Цонхгүй ийм жижигхэн өрөө!
- Ээж, энэ чинь лифт…

*****

- Балай юм аа өчигдөр бааранд согтчихоод машин бариад ирж
- Цагдаа зогсоогоогүй нь яамай даа
- Хамгийн гол нь би машингүй шоудсан юм…

*****

Эхнэр нь гарахдаа нөхөртөө:
“Баншаа нэг нэгээр нь хийгээрэй бөөнд нь хийвэл наалдана шүү” гэж захиж захиж явжээ.
Явж явж иртэл нөхөр нь дөнгөж 6 дахь баншаа чанаж байв…

*****

- Туяа бид 2 зүгээр л найзууд, бид 2-ын хооронд юу ч байхгүй гэдгийг яаж нотловол чи итгэх юм бэ, Чимгээ?
- Толгойг нь тасдаад аваад ирвэл…

*****

- Хөөрхөн охинтой явж байтал хулигаанууд тэр охиныг элдвээр өдөж шоглоод байвал яах уу?
- Зугатаа! Хөөрхөн охин олон, харин ээждээ чи ганц!

*****

Залуудаа дурлаж явсан хүүхнүүдтэйгээ хааяа тааралдахаараа:
“Би одоо тэгэж их уудаг байсан юм байх даа?!” гэж бодогдох юм…

*****

- Миний хүү, эмээгээ зам гаргаад өгөөч
- Эмээ, одоо улаан асаж байна ногоон асахаар гаргаад өгье!
- Ногоон асвал чамтай чамгүй өөрөө гарчихна ш дээ…

*****

Монголд маань нүүрс, алт, нефть байгаа нь яамай даа.
Тэгээгүй бол ард түмэнд ус, агаар ч олдохгүй томчуулын хоол болох байсан биз…

*****

- Би сугалаанд мөнгө хожвол чи яах уу?
- Хурдхан шиг талыг нь аваад чамаас сална!
- Сая би 10000 төг хожлоо май энэ 5000-ыг аваад сал…

*****

- 100$ зээлүүлчих?
- Ок
- Гэхдээ эхлээд 50$-ыг нь л авъя. Тэгвэл би чамаас 50$-ын авлагатай, чи надаас 50$-ын авлагатай, тэгээд дүндээ дүн…

*****

Эмч:
- Та ийм сул биетэй болчих гэж, спортоор хичээллэх хэрэгтэй юм байна даа! Өвчтөн:
- Би 20 жил спортоор хичээллэж байна. Эмч:
- Ямар спорт? Өвчтөн:
- Даам…

*****

Үгийн сүлжээнд “Цус сорогч-5 үсэг” гэсэн байв.
Би эхнэр гэж үзээд, хадам гэж үзээд таардаггүй, тэгсэн хачиг байсан юм байна лээ…

*****

- Хамгийн их бичигддэг 3 үг юу вэ?
- I Love You
- Хэхэ, үгүй ээ… MADE IN CHINA…

*****

Захирал нь цоо шинэ Lexus 570 авчээ. Ажилчдын нь нүд унаж буйг анзаарсан тэрбээр:
- Цэмбэгэр амьтан байгаа биз! Та нарыг сайн ажиллаад л байвал би дараа жил дахиад бүр илүү гоёыг авч сонирхуулна аа…


URL:

Нэр: ssss Огноо: 29 May 2015

Thh ta hoeriin hoyulangiih n zuv

Сэтгэгдэл бичих