Өмнөд Солонгосыг айдаст автуулаад буй MERS хэмээгч аюултай ханиадны вирусыг тээгч Хятад руу явжээ
Өмнөд Солонгосыг айдаст автуулаад буй MERS хэмээгч аюултай ханиадны вирусыг тээгч 44 настай Солонгос эрэгтэй 26 ны өдөр Хятад руу онгоцоор явжээ. Харин 29 ний өдөр түүнийг вирус тээгч өвчтөн хэмээн Солонгосын ЭМ-ийн газраас зарласан байна. Энэхүү вирусны талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа бөгөөд Америкаас Солонгос руу явуулсан баллонд андуураад химийн вирустай баллоныг явуулснаас үүдэлтэй гэж мэдээлж байгаа. Энэхүү вирус гар хүрэлт, амьсгалын зам мөн агаараар халдварлаж байгаа бөгөөд анх Солонгост илэрснээс хойш 9 дэх хоног дээр нийт 10 -н хүнд энэхүү өвчин илэрчээ. Гэтэл энэ 10 өвчтөнтэй харьцсан хүний тоо дор хаяж 100 давах бөгөөд тэдний нэг нь эмнэлгийн хяналтанд байлгүй Хятад руу явсан байна. Энэ өвчнөөр өвчлөгчдийн 40 хувь нь нас барах магадлалтай ба вакцин тариа эмчлэх арга одоогоор байхгүй. Өндөр халуурах, ханиалгах, загатнах гэх мэт шинж тэмдгүүд илрэх бөгөөд Солонгост өвчтөнд ойртож эмчлэх сувилагч олдохгүй байна хэмээн зарим мэдээн дээр дурдсан байна.
Урьдчилан сэргийлэх арга : Гар болон амаа байнга сайн угаах, маск байнга хэрэглэх
Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Солонгост хэдэн жилийн өмнө аймшигт ханиадны талаарх FLU гэдэг кино гарч шуугиулж байсан. Гэтэл … Бид ч бас элдэв муу буруу үйл явдлын талаар зөгнөсөн маягтай бус харин гэгээлэг сайхан кино хийж байя.
Хятадад ирсэн гэдэг нь . Манайхан ч бас сонор сэрэмжтэй байцгаая.
URL:













