Орон нутгийн замд ноцтой ослууд гарлаа

1433234195556d6b13e6f1fЭнэ амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зам тээврийн ноцтой хэд хэдэн ослууд гарчээ.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар Норд Бенз маркийн авто машин онхолдож 37 настай эрэгтэй Ч нарын хоёр хүн нас барж, нэг хүн гэмтжээ. Мөн Баянхонгор аймгийн Хүрээ Марал сумын Ганц дугуйн үзүүр гэх газар Ниссан Тино маркийн авто машин онхолдож зорчигч 13 настай эмэгтэй Б нас барсан байна.

Хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол нэмэгдэж хүний амь нас эрүүл мэнд хохирох нь ихэсчээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь замын нөхцөл байдалд хурдаа зөв сонгож явдаггүй, тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүндээ хамгаалах бүс хэрэглүүлдэггүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангалгүй замын хөдөлгөөнд оролцдог нь зам тээврийн ноцтой хэрэг осол гарах нөхцлийг бүрдүүлж байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих