33 насандаа эмээ болжээ
Их Британийн 33 настай оршин суугч Корри Роулэнд хамгийн залуудаа эмээ болжээ. Түүний 16 насандаа төрүүлсэн охин Беттани нь 17 насандаа ээж болсон гэнэ.
“Өнгөрсөн долоо хоногт би эмээ болсон. Баярлаад барахгүй нь” хэмээн Роулэнд эмээ мэдэгджээ. Мөн тэрбээр 17 жилийн өмнө өөрөө охин шигээ яг ийм тэвдсэн байдалд орж байсан учраас охиноо маш сайн ойлгож байгаа гэдгээ өгүүлэв.
Харин түүхэнд хамгийн залуудаа эмээ болсон бүсгүйн нэр бол Мум-зи юм. Тэрбээр Нигери Улсад 1884 онд төрсөн билээ. Найман нас, дөрвөн сартайдаа тэрбээр охин төрүүлж ээж болсон аж. Охин нь ч гэсэн дэндүү эрт ээж болсон гэнэ. Тэр үед охин нь ердөө найман нас, найман сартай байжээ. Ийнхүү Мум-зи ердөө 17-тойдоо эмээ болсон гэдэг.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:












