Каддафи яагаад алуулсан бэ

11401500_1597146070564697_6242118417436702542_n

Бүх зүйлийн зангилаа ердөө л алт. Мань эр алтан динар бүтээж газрын тосоо алтаар арилжихыг Африкийн орнуудад уриалсан юм. Америкийн долларын хамаарлаас тэгвэл бүрэн гарах байлаа. Үүнд АНУ, Европын холбоо хамгийн ихээр дургуйцэв. Тэр тусмаа дэлхийн төв банкуудыг атгаж байдаг Ротшилдын гэр бүл хилэгнэсэн нь мэдээж. Тэгээл “bang” агуу удирдагч маань хүн төрөлхтний дайсан мэтээр цоллуулж яг л Саддамын замаар орох нь тэр.
Опекыг байгуулсан шалтгаан нь тус байгууллагын гишүүн орнууд газрын тосыг зөвхөн доллараар арилжих гэрээтэй билээ. Энэ шийдвэр нь долларыг дэлхийн нөөцийн валют болгоход чухал нөлөө үзүүлсэн юм. Харин Ливи мэтийн том гарын нийлүүлэгчид доллараас татгалзаад алтаар арилжаа хийнээ гээд эхлэхээр ноён долларын тааруухан байгаа бие лагшин улам муудах нь мэдээж билээ. Америк доллар бол, ер нь ганц доллар ч биш дэлхийн банк гэх газрын гишүүн орнуудын мөнгөн тэмдэгт алтаар баталгаажаагүй байдаг. Тэд зөвхөн хэвлэхэд л хангалттай. Олон хүний хувь заяа тэр цаас бэх хоёрын нийлбэрээс шалтгаалж байдаг ертөнцөд бид амьдарч байна.
Каддафи-гын үйлдэл нь барууны цаасан мөнгөний хүлээснээс ангижрах гэсэн оролдлого юм. Үнэтэй цайтай газрын тосоо үхсэн ерөнхийлөгчдийн зурагтай цаасаар солихыг хэн хүсэх билээ дээ. Бас хэвлээд л юуг ч худалдаад авч болдог тэр шидэт цааснаасаа хагацахыг барууны олигархиуд хүсэхгүй нь мэдээж. Зөрчилын гол гогцоо ердөө л энэ.
2000 онд Саддам Хуссейн доллараар биш еврогоор худалдаа хийнэ гэдгээ мэдэгдээд яаж дууссаныг хүн бүр санаж байгаа биз ээ. Дүүжлүүлсэн.

Цааш түгээ SHARE SHARE


URL:

Нэр: Зочин Огноо: 10 June 2015

Энэ олон нийтийн хэвлэл мэдээллийн агентлагуудын хийж байгаа үйлдэл. Тархи угаана гэж ийм л аюултай байна. Манайхан ч бас мэдэхэд илүүдэхгүй. Амандаа орсноо бурж цацж явдаг сэтгүүлчид, улс төрчид цэгнэх хэрэгтэй. Бас сошиал орчин ч гэсэн элдэв зүйл бичихгүй байх талаар манайхан бодох хэрэгтэй

Сэтгэгдэл бичих