Монгол орон яг ямар байдалд байгаа юм бэ?

-11022014-1392094293-1468696912-turiin ordonМонгол орон болохгүй байна гэж амтай болгон уралдан ярьж байгаа нь үнэн. Болохгүй байгаа зүйлийг болдог болгоно гэдэг нь хүн төрөлхтөний түгээмэл хүсэл эрмэлзлэл байдаг. Саяхан Монголын улс төрийн тогоонд олон жил өрмийг нь хүртсэн Ц.Нямдорж Монгол орон “мухардал”-д орсон тухай ярьсан байна лээ.
70-аад оноос өмнө үе шаттайгаар аажимаар хөгждөг байснаас 1970-оноос хойш хүн төрөлхтөн геометрийн прогрессоор хөгждөг цоо шинэ парадокс гарч ирсэнийг дэлхий дахинд цөөхөн хэдэн хүн ойлгож удирдаж байгаа.
Монгол орон мухардалд орсон нь тодорхой гэдгийг амтай болгон ярьж байна. Мухардал гэдэг нь там гэдгийг ойлгох хэрэгтэй. Тамаас юу гаргадаг вэ? Зөвхөн мэдлэг гаргадаг гэдгийг хүн төрөлхөтний түүх баталж байна.
Мэдлэгийг хүн бүтээдэг, хүн тээж явдаг. Мэдлэггүй хүмүүс төрд гарвал олон хүний амьдарлыг ямар там болгодгыг Монголын сүүлийн 20 гаруй жилийн түүх нотоллоо.
Монголын ард түмэн мэдлэггүй, ёс суртахуунгүй улс төрчдийг харсаар байж залхаж дууслаа.
Худлаа юманд сайн хувь тавилан байдаггүй, дуусдаг!
Муу юманд ч сайн хувь тавилан байдаггүй, дуусдаг!
Монгол орон тэгээд яагаад “дуусах” гээд байгаа юм бэ? Санаарай! Бодоорой!
Мэдлэггүй, ёс суртахуунгүй хүмүүс төрийг булшилдаг гэдгийг хүн төрөлхтний олон олон түүх баталсан шүү дээ.
Эрх мэдэл (power) мэдлэгийн өмнө хөл алдаж сөгддөгийг хүн төрөлхтөний олон түүх баталсан. Мэдлэг гэдэг диплом биш шүү. Мэдлэг гэдэг мухардал биш шүү. Мэдлэг бол гэгээрэл, бат итгэл, диваажин байдаг.
Монгол орон ямар байдалд байгаа вэ??? Худлаа! Зөвхөн худал хуурмаг л Монголоор дүүрэн байна шүү дээ. Худлын чөтгөрийн тойрогт байгаа тул мухардалд орох нь тодорхой.
Монгол орон цэнгэлийн манлайд хүрэхийн тулд “үнэн” гэж юу болох тухай үндэстний мэтгэлзээн явуулах цаг болсон.
Мэдлэгтэй хүн худал байж чаддаггүй. Худал бол мухардал, цаашлаад гамшиг сүйрлийг авчирдаг. Худал өөрөө тамд орох цаг болжээ. Худал, хуурмаг бүхэн Монгол орныг минь орхиж зайлаад өгөөрэй.
Институтийн энтрепренер (institutional entrepreneur)-ийн онол гэдгийг мэддэг Монгол хүн бараг үгүй байна. Институтийн энтрепренер нь бизнесийн энтрепренерээс тас өөр ойлголт.
Монголын түүхэнд зөвхөн Хүннүгийн Атилла, Монголын эзэнт гүрнийг цогцлоон байгуулсан Чингис хаан гэсэн хоёрхон хүн байсан.
Монгол орон мухардалаас гарахын тулд Институтийн Энтрепренерээ гаргаж ирэх ёстой.
Институтийн Энтрепренер гэдэг нь эцсийн эцэст “үнэн философич” байдаг!!!
С.ТУЛГА

URL:

Сэтгэгдэл бичих