Тэйлор Свифт шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ

20150624001625Дуучин Тэйлор Свифт үе үе шүтэн бишрэгчдээ гайхшруулж, баярлуулдаг билээ. Саяхан болсон нэгэн тоглолтынхоо үеэр Свифт бас нэг гэнэтийн бэлэг барьсан аж.

Дуучин бүсгүйд Жесси, Линдсэй Расмуссен гэдэг хос ер бусын хүсэлт тавин ханджээ. Тэд тун удахгүй аав, ээж болно гэдэгтээ маш их догдолж байсан учраас энэ баярт мэдээгээ бүх дэлхий даяар цацахыг хүссэн гэнэ. Тэдний хүсэлтийг биелүүлэх үүргийг Тэйлор бүсгүй хүлээв.

Өөрийн тоглолтын үеэр Свифт үзэгчдэд бяцхан ургийн анхны рентген зургийг үзүүлсэн бөгөөд удахгүй түүний шүтэн бишрэгчдийн арми нэг гишүүнээр бүл нэмнэ гэдгийг зарлав.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих