Хятадад 40 жил хадгалсан махыг хураажээ

Хятадын гаалийн албаныхан гурван тэрбум юанийн /483 сая ам.доллар орчим/ малын махыг хурааж авчээ.

fc4709420b146008bcb59f39b952c6e3original

Хятадын албаныхан өнгөрсөн сараас хууль бусаар мах зөөвөрлөх гэмт хэргийн эсрэг тэмцэж эхэлжээ. Түүнчлэн фермийн бүтээгдэхүүнүүдэд шалгалт хийсэн аж. Энэ үеэр 1970-аад оноос хойш 40 жил хадгалж, муудсан махыг илрүүлж хураажээ.

Хятадад энэ зургадугаар сард 100 мянган тонн хүрэх тахианы далавч, үхэр, гахайн махыг хураан авч, зохион байгуулттай гэмт бүлгийг илрүүлэн 21 хүнийг баривчилжээ. Хууль бус наймаачид Хонгконг, Вьетнам, Бразиль, Энэтхэг зэрэг өөр олон орноос Хятад руу мах зөөвөрлөдөг байна.

Махыг хөлдөөсөн нөхцөлд хадгалах хугацаа нь уртасдаг боловч холоос зөөвөрлөх явцад янз бүрийн хүчин зүйлийн нөлөөнд чанар нь мууддаг аж.

Хятадад илжигний махнаас үнэгний ДНХ илэрсэн, 2008 онд меламин гэх хорт бодистой хуурай сүүнд зургаан нярай хордсон зэрэг хэргийн дараа Бээжин өнгөрсөн дөрөвдүгээр сард хүнсний эрүүл ахуйн стандартыг чангатгасан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters


URL:

Сэтгэгдэл бичих