“IBIZAOUT 2015″ Их хотын залуус нэгэн үдшийг хэзээ ч мартагдахааргүй доргиж өнгөрүүллээ

89

 

Монгол шилтгээнд Энэ зуны хамгийн сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг болох  IBIZAOUT фестивал нь аагим зуны халуун өдөр их хотын 4500 гаруй залуучууд, олны хайр хүндэтгэл хүлээсэн эрхмүүд цуглуулан нэгэн үдшийг хэзээ ч мартахын аргагүй доргиж өнгөрөөж чадлаа.

15Фестивалийн гол онцлог нь залуучуудад чиглэсэн олон сонирхолтой спорт арга хэмжээнүүдээс гадна ,Амьд хөгжим болон Электро хөгжимийг хослуулан цэвэр агаарт, туул голын эрэг дээр зохион байгуулагддагаараа онцлог юм. Энэ өдөр Монголд анх удаа зохиогдож байгаа Beach Fitness Model 2015 тэмцээн мөн амжилттай болж: Эрэгтэй шоорттой төрөлд: тэргүүн байрыг  Түвшинбаяр, 2-р байранд Мөнх-Очир, 3-р байранд Даваажаргал нар шалгарсан юм.

1Харин Эмэгтэй бикини төрөлд: Тэргүүн байр Намуунцэцэг, 2-р байр Одгэрэл,3-р байр Доржиймаа нар шалгарч амжилттай оролцлоо.
13
Мөн олны танил эрхэмүүдийн Элсний воллейболын тэмцээнд жүжигчин Баяраа тэргүүтэй баг тэргүүлж,

3Жүжигчин Алдараа болон Оюун ухааны академийн захирал Хатанбаатар тэргүүтэй баг удааллаа.

7Энэ үдшийн арга хэмжээний оргил хэсэг болох нээлтийн арга хэмжээ сүр дуулиантай олон улсын фестивалиудын хэмжээнд болсон нь олон залуучуудын сэтгэл ханамжинд хүрч чадсан юм.
g
Энэ үдшийн содон зочин болох жүжигчин Холливууд Амараа үзэсгэлэнт эхнэрийн хамт хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Тэрээр хэлэхдээ “Ийм задгай арга хэмжээнд анх удаа ирж байна, гадаадын томоохон ивент арга хэмжээнээс дутхааргүй сайхан болж байна” хэмээн онцлон  хэлж байсан.
untitled7
Мөн “Үргээлэг” киногоор олны сэтгэлийг хөндсөн жүжигчдийн нэг баян Баясаа гэргийн хамт мөн залуу жүжигчин Алдар, Баяраа, Баярмаа, Опозитын Энэрэл гэх мэт залуусыг байлдан дагуулдаг залуу уран бүтээлчид болон JCI-ийн эрхэмүүд гээд олон адартнууд монгол шилтгнээнд ирж нэгэн оройг зугаатай өнгөрүүлсэн.

61500 0
Энэ өдрийн оройн арга хэмжээнд Амьд хөгжимийн LEMONS хамтлаг олныг доргиож LEGO болон COMPASS хамтлагууд энэ үдшийн сор нь байж чадлаа. Мөн тус арга хэмээг үдсэн DJ болох DJ Henza олныг өөрийн сэтээрээ бишрүүлж байсан бол DJ Marala ирсэн бүх залуусыг доргиож байлаа. Мөн DJ Dashka, DJ Ulzi, DJ Ankhaa нар өөрсдийн уран бүтээлээ өргөн барьсан билээ. Дуучин Энхзол DJ Henza нар IbizaOut-ийн сүлд дууг дуулсан нь их хотын залуусд маш том Сюрприз болж чадсан юм.

55
5
Ингээд энэ арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгч Schweppes брэнд болон Caak.mn, Цэнэг брэнд, BRB, Showtech, МБФХ, BHS, California fitness, ANN, МЗВХ, болон Глобал Ивентийн залуусдаа баярласан талархснаа илэрхийлье. Ерөнхий зохион байгуулагч Глобал Маркетинг Медиа Групп


URL:

Нэр: Зочин Огноо: 26 June 2015

Гоё гоё дараа жил дахиж бүр гоё болоосой. Зугаа цэнгэл эрх чөлөөний илэрхийлэл Ибиза…

Сэтгэгдэл бичих