Хоёр хүүхэд, нэг том хүн ослоор амиа алджээ
Орон нутгийн замд авто тээврийн осол буурахгүй байгааг цагдаагийн газраас мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд автын ослоор нийт есөн хүн амиа алдсан бол саяын амралтын өдөр мөн л ослоор бага насны хоёр хүүхэд, нэг том хүн золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тиймээс цагдаагийн газраас орон нутаг руу аялж, зугаалж яваа жолооч нарт иргэдийн аюулгүй байдлыг хангаж, техникийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, холын замд хурд хэтрүүлж явахгүй байхыг анхааруулсаар байна.
Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/62344.shtml#sthash.dpS2j9Ev.dpuf
URL:













