Нефтийн үйлдвэрийн шав тавина

Дорноговь аймгийн төв Сайншандад 500 мянган тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн шав тавих ёслол маргааш болно. Нефтийн үйлдвэрийг “Сод Монгол” групп байгуулахаар ажиллаж байгаа бөгеед үйлдвэр эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 17 компанийн нэг нь юм. ЭБЭХЯ-наас нийт 17 компанид үйлдвэр барих тусгай зөвшөөрөл олгосон ч 13 компани нь санхүүгийн боломжгүй, ТЭЗҮ хийгдээгүй, үйл ажиллагаа явуулж чадаагүй учраас тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ. Өнеедрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй дөрвөн компани байгаагийн нэг нь “Сод Монгол” групп гэнэ. Гэвч тус компанийн боловсруулах үйлдвэр эрхлэх тусгай зөвшөерлийн хугацаа ирэх сараас дуусах юм байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих