Бейонсе, Кардашьян нар шүүмжлэлд өртөв
Сүүлийн үед одод Улаан хивсний ёслол дээр нэгэн шинэ чиг хандлагыг нэвтрүүлээд байгаа. Нэвт гэрэлтдэг, тунгалаг даавуунууд моодонд орсон бөгөөд одод тийм хувцастай байхыг илүүд үзэх болжээ. Тэгвэл Америкийн нэрт загвар зохион бүтээгч Каролина Эррера нүцгэлэхээ зогсоохыг тэднээс аминчлан хүсчээ.
Тэрбээр шоу бизнесийн гол төлөөлөгчид болох Бейонсе, Ким Кардашьян нарт энэ үйлдлээ зогсоо хэмээн уриалав.
“Тэд загварыг тодорхойлогчид билээ. Тэгсэн мөртлөө хувцас гэх юм өмсдөггүй. Нүцгэлэлт нь өдгөө шинэ чиг хандлага болсон. Ийм аргаар тэд өөртөө бусдын анхаарлыг татна гэж бодож байгаа байх. Тэгэх хэрэггүй. Амьдралд жаахан ч гэсэн нууц байх хэрэгтэй юм шүү” хэмээн Эррера өгүүлжээ.
URL:













