Зургаа болчихсон, 800 төгрөг төл

2bc70680ba5bedffbigШөнө, оройгоор зорчигч тээврийн микро автобуснууд үнээ нэмдэгийг хүн бүр мэднэ. Гэсэн хэдий ч холбогдох албанд нь мэдэгдэлгүй, ганц нэгэн хатуу үг чулуудаж байгаад хүссэн мөнгийг нь өгөөд суудаг. Өөр яалтай ч билээ дээ, оройтож ажлаасаа тарсан хүмүүс чинь. Гэтэл 18:00 цагийн үед Зүүн салаа-100 айл чиглэлд үйлчилгээнд явдаг микроавтобусныхан 800 төгрөгөөр явна гэнэ. Чухам яагаад гэтэл “Зургаан цаг болчихоод байна” хэмээн хариулах юм.

Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн н.Одгэрэлээс утсаар тодруулахад “Манайхтай гэрээгээр ажилладаг байгууллагуудын микро явах чиглэлээ наасан, нийтийн тээвэр гэсэн туузтай байдаг. Эдгээр нөхдүүд ийм байдал үүсгээд иргэд улсын дугаараар нь гомдол гаргасан тохиолдолд бид жолоочийг 5-30, албан тушаалтаныг 30-60, албан байгууллагыг 250 мянган төгрөг хүртэлх төгрөгөөр торгодог” гэлээ. Харин үүнээс гадна хулгайн микро гэж байдаг бөгөөд тэднийг барихад хүндрэлтэй байдгаа учирлаж байна лээ. Тэгээд ч тэднийг барьж авлаа ч гэсэн нэг удаадаа 30 мянган төгрөгөөр л торгоод өнгөрдөг аж. Энэхүү торгуулийн арга хэмжээг Авто тээврийн тухай хуулинд заагаад өгчихсөн учраас байцаагч нар яалтай ч билээ.

Тиймээс энэ мэт иргэдийг хохироож байгаа асуудлыг нэг мөр шийдвэрлэхийн тулд холбогдох хууль дүрэмд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

 


URL:

Нэр: зөв хүн Огноо: 9 July 2015

Хүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслүүд заавал зөвшөөрөлтэй, хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Гэхдээ зөвшөөрөл нь хүнд сурталгүй,татвар хөнгөн байх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих