Баян лам нарын балаг
Энэ оны нэгдүгээр сард “Өдрийн сонин”-д Монголын томоохон гурван хийдийн нөлөө бүхий гурван хамба нууц хурал, цуглаан хийсэн, гадаадаас их хэмжээний мөнгө авах талаар уулзалдсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, “Мамба дацан”-гийн Д.Нацагдорж, “Их хүрээ” хийдийн З.Санждорж, “Дашчойлон” хийдийн Ч.Дамбажав нарын талаар гадаадаас ихээхэн хэмжээний мөнгө авч байгаа тухай болон энэхүү нөлөөтэй гурван хамба бусад хийдийн хамбуудыг цуглуулж нууц хурал зөвлөгөөн хийсэн гэдгийг дэлгэрэнгүй нийтэлсэн.
Үүнтэй холбогдуулан Д.Нацагдорж хамба, З.Санждорж хамба нар сонинд ярилцлага өгч БНХАУ-ын элчин сайдын яамнаас үнэхээр сүм хийдүүдэд төсөл хэрэгжүүлж болох тухай, мөн хамбуудын уулзалт цугларалт болсон талаар мэдээлэв. Д.Нацагдорж хамбын хашаанд нэгэн зэрэг хоёр есөн давхар барилга боссоныг миний арван хар нүгэл биш, арван цагаан буяны хүчинд боссон гэж ерөнхийлөн хариулав.
З.Санждорж ярилцлага өгөхдөө “…Намайг долоон давхар сүм хийд барьсныг хараад төв Гандангийн хамба Д.Чойжамц атаархаж ийм зүйл хийж байгаа юм” гэж мэдэгджээ. Төд удалгүй өмгөөлөгчөө мурих гэсэн оролдлогын талаар нийтлэл гарч лам биш зальхай этгээд гэдгийг нь батлаад амжсан. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн байгууллагад өрийн шавь нь байдаг тул “Гандантэгчилэн” хийдтэй холбоотой чулуун бурхны хулгайн хэрэг олны чихнээс далдуур өнгөрсөн тухайг Гандангийнхан үг алдсан байдаг. Одоо мань эр “Дамбадаржалин” хийдийг сэргээн засварлах нэрээр өөрийн болгох гэж байна. “Дамбадаржалин” хийд нь хүрээний анхны хийдүүдийн нэг, одоогоор бол нийслэлийн өмчит түүх соёлын үл хөдлөх өв билээ.
Ийнхүү Монголын олигархи том толгой, баян тэрбумтан лам нар төрсний зарим нь гэвэл Д.Нацагдорж, З.Санждорж, Ч.Дамбажав нар болж байна уу гэж бодож байтал тийм биш байжээ. Учир нь эдгээр хүмүүс нь зохион байгуулалтад орж “Монголын Буддын нийгэмлэг” гэх ТББ байгуулан, түүгээрээ дамжуулж Хятадаас их хэмжээний мөнгө авах болжээ. Тус нийгэмлэгийн гишүүд нь хувийн томоохон сүм хийдүүдийн хамба лам нар байх бөгөөд тухайлбал: Ч.Цэдэндамба, М.Цүлтэмжамц, Л.Батцэнгэл, Д.Мэндбаяр, Т.Ариунболд, Б.Ариунболд, Ж.Гончигсүрэн Г.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн, Л.Батаахүү зэрэг лам нар байдаг байжээ.
Эдгээр лам нар нь “Монголын” “Буддын нийгэмлэг” гэх Монгол нэртэй хирнээ Хятадын гар хөл болж эртнээс биднийг Хятад соёлд алгуурхан уусгаж байсан байж болзошгүй юм. Эдний хаашаа явах, суух хэнтэй уулзахыг нь Хятадууд мэддэг болсон мэт.
Лам хүнд хамаг амьдарлаа даатган залбирдаг байтал тэдгээр хүмүүс нь “Дотор” санаа агуулсан байвал бид юундаа итгэх вэ. “Монголын буддын нийгэмлэг” сүүлдээ лобби бүлэг, улс төр, намын эрх ашгийн үүднээс сүсэгтний чин сүжгээр дамжуулан нөлөөлөх сонгуулийн сурталчилгаа хийж эхлээд байгааг Д.Нацагдорж хамбад үзүүлэх гэж очсон хүн хэлж байсан.
Ийнхүү Монголд олигархи тэрбумтан хамбууд төрсөн төдийгүй энэ бүхнээс болж Монголын шарын шашин хоёр хуваагдаж байгаа нь тодорхой болов. Гандан хийд болон Д.Чойжамц хамба Далай ламын чиглэлийг барьж байгаа бололтой.
Гэтэл дээрх олигархи хамбууд Хятадын чиглэлийг барьж эхэлжээ. Учир нь Банчинбогдыг дагавал тусгай төсөл хэрэгжүүлж, БНХАУ ихээхэн хэмжээний зоос мөнгөний дэмжлэг өгнө гэдгийг амласан гэж, дээрх эрхмүүд мэдэгдсэнээс гадна, ер нь гаднаас их хэмжээний мөнгө авсан бяр чадалтай байдал харагдаж байна.
Учир нь хямралын энэ үед хоёр есөн давхар барина гэдэг тийм ч амархан биш ээ. Дээр нь “Мамба дацан”-гийн хамба “Монголын Буддын нийгэмлэг”-ийн тэргүүн Д.Нацагдорж ”би нэг ч төгрөг нэг ч доллар хүнээс авч үзээгүй” гэж хэлсэн нь бас сэжиг төрүүлж байна. Учир нь тэр жил Энэбиш даргын үед Энэтхэгийн засгийн газрын шашин сүм хийдэд өгөх мөнгийг хамгийн түрүүн авч гэнэт баяжсан түүхийг хүмүүс бас мартаагүй байгаа.
tugeene.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.






Муусайн бирднүүд
BUzar BUT AR
Ингэж худал бичиж яадаг байнаа муу малнууд өөрсдөө бурханы шашины ямарч мэдлэггүй юуч мэдэхгүй байж
шар хувалзнууд ингэнээ ингэнэ шашнаараа ч тэр бодлогооороо ч тэр гадны гар хөл бологсод шарын шашин бол угаасаа гадны юм шүү дээ
Энэ нацагдорж хамба чинь угаасаа эдийн шуналтайм байлээ шашны нэр хүнд унж байгаа нэрийдлээр хүүхдүүдийг лам болвол цаашид гадаадад суралцуулна гэх нэрийдлээр уруу татаж лам болгочоод тэрний хойд энэний хойд гэж тодруулан завшдаг нөхөр
Одоогийн энэ лам нар мөнгө,хүүхэн муу болгонтой л холбогдох юм.Бүгд эхнэр хүүхэд,хаустай.Ийм хүмүүс гэгээрсэн бх уу.Бид ч өөрсдөө сн бодож,мухараар аливааг шүтэж,дагаж салбагнамааргүй л бгаа юм.Түвдээр юу уншиж бгааг нь ойлгохгүй бдаг.
Аливаа шашиныг мэддэг хэлээр уншиж,түүндээ гэгээрч бх ёстой.Гэтэл бид…
estoi buyndaa buzar huraasan huwalznuud we.
Оорсдоо гараа ходолгохгуй байж, бохир бодлоор амаа ходолгодог хумуус болиосой. Энэ мундаг хумуусийг харахаараа омдондоо шээс алдах нь холгуй моргодогоо нэг бодоосой. Сэтгэлийн буртагаа дийлэхгуй, дулийдээ найдаад унгараг гэгчээр их том том донгосох юмаа. Бусдыг эмчлэх эмнэлэг, сурч гэгээрч мэргэжил боловсрол эзэмших сургууль, зовлонг нь нимгэлэх сум хийд барьсан хумуусийн буян даган баясаж байвал ядаж нугэл хураахгуй юм даа. Амьдралдаа оорсдоо амьдрах амбаар ч барьж узээгуй залхуу, тэнэг юмнууд болиосой.
Ямар ч үндэслэлгүй худлаа мэдээлэл байна. Сүм хийд, байшин барилга барихдаа бүгд зээл авдаг биз дээ.
Чойжамцаас эхлэлтэй.Гандантэгчинлэнд улс жил бүр хэдэн тэрбумыг төсөвлөж өгнө.Мөн сүсэгтэн олны өргөсөн мөнгө,номын айлдвар бичүүлэх үнэ тариф тогтоосон ба түүнээс олох орлого зарлага байдаггүй.Чойжамцад их юм бий.Сүм хийдүүд улсад татвар төлдөггүй.
Tuwd shashin shuudee muu huwalznuud
шvгдэн шvтдэг лам нар vvн дээр нь хужаа нар тоглолт хийж Далай багшыг сулруулах бодлого барьдаг. Монголчууд нэгдмэл байлгахгуй гсн бодлогыг иймэрхуу менге цагаан нуд улаан лам нэртэй луйварчдаар дамжуулж хэрэгжуулээд л
Хамгын хорлонтой нь ард олны сусгээр менге олдог энэ мэт хувалзнуудыг сусэгтэн олон емеереед бдаг
Тэнгэр ниргэнэ шүү
Shunalin tulmud!
Natsagdorjiig lam gehed hetsuu.
Өөрсдөө олоод монголдоо шингээгээд өөрөсдөө арыг нь даагаад сүсэгтэн олондоо буян л болож байвал буруутгах юм байхгүй. Ухаан хамбууд мандтугай.
Аргагүй л цөвүүн цаг гээч нь бүх талаараа ирждээ. Шашинд ч улс төрд ч…
Маань,мэгзэм,тарниудаа сайхан Монгол эх хэлээрээ уншиж баймаар байх юм,хойшид сум хийдууд бугд Монгол хэлээрээ уншиж байх захирамж гаргавал тарана.Юу,юуны тухай сайн ойлгохгуй байж Хамас мунгуу бариж лам нарыг хулжуулж,хурунгужуулдэгээ багасгаж,болимоор юм.Зарим сум хийдуудийг татан буулгамаар,гадаадын сум хийдуудын нэгэн адил дотоодынхоо сум хийдуудтэй тэмцэх хэрэгтэй.
Монгол хэлийг гадаадын хумуус хуртэл маш сайхан Монгол хэл гон гээд манат хэлээр бахархаад байхад сум хийдууд опт Монгол хэл дээр уншидааггуй Тувд хэлээр уншидаг хэзээнээс Тувдууд шашинаараа дамжуулж уурийнхуу бодлогыг явуулж Монголчуудыг шарын шашины мухах сусэгт хэдэн жилээр живуулсэн ,Тувдууд бол хамгийн муу хумуус гэж боддог.Одоо сум хийдуудэд шалгалт хийдууд их цэвэрлэгээ хийх цаг нь болжээ,Монгол хэл дээр явуулж чадаж байгаа сум хиидуудээ улдээгээд бусдиийг нь татар буулгах хэрэгтэй бас унших номынхоо тарипийг багасгах,услад татвар тулдуг болохоос гадна жил бур буяны уйлд ямах ажиллаж зохиож байгаа, Улс орны бутээн байгуулалт,хугжилд. Хир зэрэг хувь нэмэр оруулж байгаа зэргээр дугнэж хариуцлага тооцох нь зуйтэй болов уу.
Нацагдоржийн бузар булхай заль мэх энэ ч биш тус сургуульд сурдаг охидыг бузарладаг хормойн дон шүглэсэн хүний
хувраг хувцасыг нь хэн өгдөгийн тэр нь буцааж авах цаг нь болсон
shar huvalzuud boljdee
Лам хувраг нь хятадад худалдагдаж 9-р богдын тодруулах ажилд хятадын нөлөөг оруулах гэж байгаа бол горьдсоны гарз. Монголын заяа хаях болоогүй шүү
Маань мэгзэм лам Монголыг аварлаа юү.Хүмүүс ээ ном уншуулна гээд хөлсөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө бүү үр.
Энэ Хятадын засгийн газартай хуйвалдаж хуурамч банчинбогдыг дагаж далдаганаад их мөнгө авч тансаглаж байгаа задарсан хулхи ламбарамуудын орлогыг шалгаж эх орноосоо урвасан ял шийтгэл оногдуулья сүм хийд лам нарыг өндөр татвартай болгоё .Эд нар бол манай нийгмийн идээ бээр бузар булай болсон байна байтлаа хулхи маань мэгзэмээ иөрөөрөө уншаад явахгүй Хятадын гар хөл болж үашны мухар сүсгээр далимдуулж сүсэгтэн олныг хятадад уусгаж байгааг тагнуулын газар хянаж шалгах хэрэгтэй шашин бол өөрөө аймшигтай зэвсэг шүү
Hardaj bhaar barimttal yum yari. Ene sum hiiduud orlogo zarlaga shile bolgoj tailagnadag bmaar bn.
Тэр тийм энэ ийм гэсээр байтал очих сүм рийд ч олдохоо байх нь дээ.
Ene lam narbuyni nereer saihan bayjij bnaaa