Хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн бол сайхан бүсгүй биш болох уу?
“Miss Mongolia” ТББ-аас зохион байгуулдаг 8 дахь удаагийн “Монголын сайхан бүсгүй” тэмцээн энэ сарын сүүлээр болох гэж байна. Өнгөрсөн жилийн тэргүүн миссээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Г.Бадамцэцэг тодорч байсан билээ.
Тэмцээний бүртгэл “Азийн модел” агентлаг дээр хэдийнэ эхэлсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хот төдийгүй, Архангай, Дорноговь, Өвөрхангайн охид бүсгүйчүүд ч ирж байгаа аж. 16-аас дээш настай, англиар бага сага ярьж ойлгочихдог, дуулж бүжиглэх авъяастай л бол энэ тэмцээний ерөнхий шаардлагыг хангаж байгаа нь тэр.
Түүнчлэн бүртгүүлэхээр ирэгсэд нөхөр хүүхэдгүй, өөрөөр хэлбэл “амьдрал үзээгүй” байх ёстой гэнэ. Гэр бүл зохиож, үр хүүхдээ төрүүлсэн эмэгтэй хүн “Сайхан бүсгүй” биш болчихдог гэж үү?
А.Хэрлэнмөрөн
URL:







