Сайхан хүүхэнд мөнгө хэрэгтэй

Мөнгөтэй хүнд сайхан хэрэгтэй, сайхан хүүхэнд мөнгө хэрэгтэй хэмээн хэвлэлийн хуудсаар ил шулуухан, албан ёсоор тунхагласан энэ бүсгүй од болохын орь хүслэнд хар багаасаа автсан бүсгүй.

Сэтгүүлийн нүүр хавтсанд гарахаар энэ гараагаа эхэлсэн тэрбээр нэг хэсэг С1 телевизээр “Шоубиз”-ийг хөтлөхдөө дэлгэц дүүрэн хөх гаргаж олны нүд чихийг орой дээр нь гаргаж байв. Телевизийн ёс жаяг, эфирийн соёл гэж чухал зүйлийг С1 телевиз ч, мань Зулаа ч умартсан увайгүй нэвтрүүлэг олон ч хүний дургүй, зэвүүцлийг хүргэдэг байлаа.

Дээрх тунхаглалаа тэрбээр амьдралынхаа мөрдлөг, философи болгодог бололтой, өдгөө “Japan Town”-д амьдарч, үнэтэй жийпээр гангарсан шиг амьдардаг нь бусдын гайхлыг төрүүлдэггүй. Хамгийн сүүлд энэ бүсгүйн тарьсан хамгийн том дуулиан дуучин Д.Болдтой нэр холбогдсон явдал.

Гаднаас нь харахад л байж ядсан түүний амьдралдаа баримталдаг бас нэг зарчим нь эмэгтэй хүн орондоо янхан шиг, гал тогоондоо эзэгтэй шиг байх ёстой.

ГРАНД СЭТГҮҮЛ


URL:

Сэтгэгдэл бичих