Грекийн өрийг 30 хувиар хасахыг санал болгов

1MAY-GREECE-DEMOГрекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Европын  холбооны лидерүүдийн шуурхай хуралд улс орноо аврах шинэ төлөвлөгөөг танилцуулахаар зэхсэн талаар BBC мэдээллээ. Энэ төлөвлөгөөнд тус улсын өрийг 30 хувиар хасахыг санал болгох юм байна.

Өнгөрсөн ням гаригт Грект болсон санал асуулгаар иргэдийн олонх нь дахин зээл болох олон улсын санхүүгийн тусламжаас татгалзсан  юм. Афин 323 тэрбум еврогийн өр төлөх үүргээ биелүүлээгүй учир үүнийгээ маш ноцтой санал хэмээн уриалж  байна. Грекийн банкууд лхагва гаригийг дуустал хаалттай хэвээр байгаа юм. Европын төв банкнаас Грект яаралтай бэлэн мөнгөний санхүүжилтээ үргэлжлүүлэн олгож байгаа аж. Тэд зөвшил­цөлд хүрэх хүртлээ зээлийн санхүүжилтээ олгохоо мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих