Филиппиний бага насны хүүхдүүд секс наймааны золиос болсоор байна
Филиппиний Анжелес хот дах Балибаго дүүргийн Филдс өргөн чөлөө амралтын өдрүүдээр хөл хөдөлгөөн ихтэй болдог. Учир нь тус хотын Улаан дэнлүүний гудамж дэлхийн номер нэг секс зуучлалын газар болоод байна. “Сексийн супермаркет” хэмээн нэрлэгддэг энэ газарт Ази, Австрали, Европ, АНУ болон Дундад Азийн орнуудын аялагчид зорьж ирцгээдэг байна. Цагтаа АНУ-ын нисэх хүчнийхнийг хүлээж авдаг байсан бааз өнөөдөр Анжелес хотын Кларк Нисэх онгоцны буудал буюу орон орны эрчүүд бөөгнөрөн ирцгээдэг газар болжээ. Тэд ирсэн даруйдаа Филдс өргөн чөлөөний баар цэнгээний газруудыг зорьцгооно.
Секс хайж ирсэн гадаадынхны хувьд шөнийг хамтдаа өнгөрүүлэх хамтрагчаа олоход төдийлөн хэцүү биш. Харин баар, цэнгээний газарт ажилладаг ядуу буурай амьдралтай залуу эмсүүд зочдод таалагдах, тэдний хүссэн эмэгтэйг сонгоход тусалдаг байна. Дараа нь тэд өөрсдийн сонгосон эмсүүдтэйгээ зочид буудал руу явна.

Олон улсын секс зуучлалын төв болсон Анжелес хотын эмсийн хүрээлэнгийн ажилчид Филиппиний хөдөө орон нутгаас ирсэн, амьдралын бололцоо муутай биеэ үнэлэгчид байдаг байна. Өмнөд Солонгос, Австрали болон АНУ-аас ирсэн үйлчлүүлэгчид Кларк нисэх онгоцны буудалд пүрэв, баасан гарагуудад ирж ням, даваа гарагуудад буцдаг байна. Харин тэд ирээд буцахдаа өөрийн мах цусны тасархайг үлдээгээд явдаг. Энэ байдлаас болж тус улсад олон хүүхдүүд төрж өнчирдөг ажээ. Гадаадынхны зарим нь орхиж явсан хүүхдүүдээ өсч өндийхөд нь мөнгөн дэмжлэг үзүүлдэг бол нөгөө хэсэг нь хүүхдийнхээ эхтэй гэрлэдэг байна. Гэвч үлдсэн хүүхдүүдийн хувьд төрсөн эцгийнхээ барааг ч харалгүй ядуу дорой амьдралтай үлддэг байна.
Филиппиний секс наймаанд ойролцоогоор хагас сая “ажилчид” байдаг бөгөөд үүний тавны нэг нь насанд хүрээгүй хүүхдүүд байдаг. Католик шашин ноёрхсон энэ улсын биеэ үнэлэлт жилдээ 400 сая ам.доллараар үнэлэгддэг тоо баримт гайхшрал төрүүлмээр.

7 настай Фиона, 5 настай Тристан болон тэдний ээж 32 настай Женнифер.

8 настай Питр, түүний ээж 35 настай Грейс.

8 настай Рензийн аав эхнэрээ дагавар хүүхдүүдтэй нь хаяад явжээ.
Эх сурвалж: Al Jazeera English
URL:













