Х.Цагаанбаатар дэлхийн шилдэг жудо бөх болох уу

Энэ жил Олон улсын жүдо бөхийн холбоо 60 жилээ тэмдэглэх гэж байна. Ойн хүрээнд наймдугаар сарын сүүлээр Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит чуулганг зохион байгуулах бөгөөд Монголоос Жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад төлөөлөгчид оролцох аж.

Мөн энэ үеэр Дэлхийн шилдэг жүдоч болон шилдэг дасгалжуулагчийг тодруулах юм байна. Шилдэг жудочийн номинацид эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тасралтгүй хоёр жил гаруй хугацаанд тэргүүлж буй, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ, “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар нэр дэвшжээ.

Харин шилдэг дасгалжуулагчийн номинацид  Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, Б.Бат-Орших нарын дөрвөн хүн нэр дэвшээд байгаа юм байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит чуулган ДАШТ-ий өмнө буюу наймдугаар сарын 20-нд болно.

А.Хэрлэнмөрөн


URL:

Сэтгэгдэл бичих