А.Сүхбат зүүнд гаргахгүй бол…
Үндэсний их баяр наадам хоёр хоногийн өмнөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар маргаашийн бөхийн барилдаанд хэн гэгч аварга нь зүүний магнайд гарах эсэх нь тодорхойгүй л байна. Ийнхүү баяр цэнгэл наадам эхлээд байгаа өнөө үед Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын маргаан намжихгүй байгаа юм. Уг нь МҮБХ-ныхон сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Г.Өсөхбаярыг зүүний магнайд гаргана. Эрэмбэ нь ч тэгж таарч байгаа” гэж эцэслэхийг хичээсэн.
Гэвч дээрх хурлын дараа А.Сүхбат “Би эрэмбээрээ л барилдана. Хэрвээ намайг маргааш эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд зүүн талын тэргүүн магнайд гаргахгүй бол би яаж ч магадгүй шүү. Өнөө цагт хүч үзэж байгаа бөхчүүдээс хамгийн эрэмбэ өндөртэй нь би. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбат ид үедээ баяр наадмын нэгийн даваа эхлэх үед зүүний магнайд гарахгүй алга болчихоод төрийн тэргүүнээс “эрүүний шөл уухдаа” “Ард түмэн таныг биш намайг харах гэж ирсэн болохоор хичнээн удсан ч хүлээж л таарна” гэж ханхалзсан гэдэг. Түүн шиг намайг зүүний магнайд гарсан цагт ард түмэн наадмаа эхлүүл гэж хашгирах байлгүй” гэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:













