“Фотошоп”-ын эхлэлийг тавьж, шинжлэх ухаанд нээлтүүд бэлэглэсэн зураг

-Дэлхийн шилдэг гэрэл зураг-

Дэлхий дахиныг нууцлаг амьтдын эрэлд мордуулж, шинжлэх ухааны нээлтүүдийг олноор хийхэд хүргэсэн нэгэн зургийг та бүхэн харж байна. “Лох Нессийн аварга амьтан”-ы тухай бүр VII зууны үед ярьдаг байсан гэдэг.

Харин 1934 онд адал явдалд дурлагч, сэргэлэн нь дэндсэн хэдэн этгээд нэгэн тоглоом шоглоомыг хийсэн нь дээр өгүүлсэн үр дагаврыг үүсгэж, Шотланд болон дэлхийн түүхэнд сайнаар нөлөөлсөн ажээ.

Уснаас цухуйж буй аварга амьтныг харуулсан фото зураг 1934 онд Лондоны Daily Mail сонинд нийтлэгдсэн даруйдаа дуулиан тарьсан нь ойлгомжтой. “Мангас”-ын домгийг амьдрал дэр баталж түүхэнд нэрээ үлдээхийг хүссэн баячууд асар өндөр үнэтэй шумбагч онгоц хөлөглөн хайгуул хийж, жуулчид үерийн ус мэт цутгаж байлаа. Энэ солиорол бүхэл бүтэн 60 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Шотланд улс жил бүр хэдэн саяар тоологдох мөнгийг олж байжээ.

Харин 1994 онд Кристиан Спарлинг зураг зүгээр л дэггүй нөхдийн бүтээл байсан гэдгийг илчилснээс хойш Лох Несс “моод”-ноос гарсан түүхтэй. Үнэн хэрэгтээ ийм явдал болжээ. Кристиан Спарлингийн хойд эцэг Мармадьюк Уэтерелл Лох Нессийн мангасыг илчлэхээр шийдэж, Шотландыг зорьсон байна. Түүнтэй хамт төрсөн, дагавар хүү болох Кристиан Спарлинг, Ян Уэтерелл нар хамт явжээ. Тэд эхэндээ нууранд эрэл хайгуулын ажлыг үнэнчээр хийж байсан ч сүүлдээ цөхөрч, хуурамч шуугиан дэгдээх санаа гаргасан байна.

Ингээд Кристиан болон Мармадьюк нар өөрсдийн урласан урт хүзүү бүхий тоглоомоо ашиглан усан доогуур явж, сэлж чаддаггүй Ян зургийг нь авчээ. Дараа нь улам үнэмшилтэй болгохын тулд Роберта Кеннета Уилсон гэгчээр засвар хийлгэж тоглоомоо илүү том болгосон байна. Ингээд хүн төрөлхтнийг 60 жил төөрөгдүүлсэн “Лох Нессийн мангас” бэлэн болох нь тэр.

Тэр үед компьютер, фотошоп программ сураг ч үгүй байсан учир хүмүүс шууд л итгэсэн мэдээж юм. Гэхдээ энэ хуурамч түүх амьтан судлаач, үүргэвчтэй аялагчдын жигүүр болж, шинжлэх ухаанд олон, олон нээлтүүдийг бэлэглэсэн нь маргашгүй үнэн билээ.

Х.Батсайхан


URL:

Нэр: Miguelsledo Огноо: 6 March 2020

You said it very well.!

Нэр: norwichtown rehab Огноо: 7 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 7 March 2020

You stated that really well.

Нэр: free drug rehab st louis mo Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: drug rehab centers that take medicaid in florida Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: drug rehabilitation centers in california Огноо: 9 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 9 March 2020

Thanks a lot! I like it.

Нэр: atlanta recovery center Огноо: 10 March 2020

ÿþ<

Нэр: rehab greensboro nc Огноо: 14 March 2020

ÿþ<

Сэтгэгдэл бичих