Спортын хамгийн үнэтэй клүбүүд

61efd51e7f449868originalАНУ-ын “Форбс” сэтгүүлээс спортын салбар дахь хамгийн үнэтэй багуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ тухайн клубийн энэ жилийн орлого, ивээн тэтгэгчдийн гэрээ, тасалбарын эрэлт зэргээс хамаарч багуудыг жагсаасан байна.

“Реал Мадрид”

Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клуб гуравдахь жилдээ “Форбс”-ын жагсаалтыг тэргүүллээ. Тус клуб 3.26 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна.’

“Даллас Ковбой”

Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй “Даллас Ковбой” клуб 3.2 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө жагсаалтын хоёрт багтжээ. Америк хөлбөмбөгийн “Даллас Ковбой” клуб 2013 онд 25 жилийн хугацаатай 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн ажээ.

“Нью-Йоркийн Янкууд”

АНУ-ын нэр хүндтэй спорт клубийн нэг болох “Нью-Йоркийн Янкууд” 3.2 тэрбум ам.долларын хөрөнгийнхөө ихэнх хувийг зар сурталчилгаанаас олжээ.

“Барселона”

Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга Каталоны “Барселона” клуб тус жагсаалтын дөрөвт орсон байна. “Барселона” клубийн нийт хөрөнгө 3.16 тэрбум ам.доллар ажээ.

“Манчестер Юнайтед “

Английн “Манчестер Юнайтед” хөлбөмбөгийн клуб “Адидас” брэндтэй өнгөрсөн онд 1.1 тэрбум ам.долларын гэрээ хийсэн билээ. Мөн “Женерал моторс” компанитай 559 сая ам.долларын гэрээ хийсэн байна. Нийт 3.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Манчестер Юнайтед” клуб орлогынхоо ихэнх хувийг ивээн тэтгэгчдээсээ бүрдүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих