Байцаагч Ш.Ичинхорлоог шалгуулсан ч хэргийг нь хаажээ

2a9185238fad4700bigҮндэсний аудитын газрын байцаагч Ш.Ичинхорлоог сэжигтэн этгээдийн хавтаст хэрэгт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж нэр бүхий өмгөөлөгч үзэн хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ.

Тодруулбал, Ш.Ичинхорлоо Төрийн аудитын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Цагдаагаас Ш.Ичинхорлоог дуудаж, байцаах гэсэн боловч аудитын газраас “Энэ хүнээр байцаалт өгүүлэхгүй” гэсэн хариу илгээсэн байна.

Мөн анх энэ хэргийг шалгасан АТГ-аас өөрийн дүгнэлтээ илгээхийг шаардахад “Дүгнэлтээ танайд өгөхгүй” гэжээ. Ингээд Ш.Ичинхорлоод цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч прокуророос нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэргийг нь хаачихсан аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих