Соёлын төв өргөөг залгисан “Сод Монгол”, мэдээллийн паркийг мэрж эхэллээ
Урлаг соёлын түүхийг бүхэлд нь багтааж байсан газар бол Соёлын төв өргөө. Байсан гэдгийн учир нь одоо тэрхүү урлаг соёлын өргөө маань улс төрчид болон панз наймаачдын гарт орсоноос үүдэлтэй. Улсын филармони, “Баян Монгол” чуулга, Уран зургийн галерей, Театрын музей зэрэг урлагийн байгууллагууд уг барилгад оршин тогтнож ирсээр олон оныг үдсэн.
Нийслэлийн өмч гэгддэг энэхүү их өргөөг “Сод Монгол” групп гадаах талбай юутай хээтэй нь авчихсан гэдгийг Соёлын төв өргөөний дэд захирал Л.Гансүх хэлсэн гэнэ. Тэрхүү Нийслэлийн газар нь Анандбазарт тэрбум төгрөгийн өртэй байгаад өрөндөө урлагийн өргөөгөө өгсөн аж. Баянаараа тэнэгээ нуусан энэ эрхэм шууд л подвалийг нь ухаж, суурь ханыг нь нураан, даацын баганыг нь хөндөөд эхэлж. Үүний улмаас Театрын музей нурахад хүрээд байгаа нь эмгэнэлтэй. Ийнхүү Монголын Соёл урлагийн өргөөг залгиад сэтгэл нь ханаагүй Анандбазар гэдэг “мангас”, одоо Мэдээлэл технологийн үндэсний паркийг мэрж эхэллээ. Тэрээр кино театр ажиллуулах зорилгоор уг барилгын хойт корпусыг эзэмшихээр гэрээ хийсэн гэнэ.
Гэтэл гэрээгээ үзэглэсний маргаашаас л байрны дотоод хананд өөрчлөлт оруулж, үндсэн ханыг нь нураагаад эхэлж. Яг л Соёлын төв өргөөг нураасан шигээ. Бас болоогүй подвальд нь Хятад ажилчдаа нууцаар орогнуулж байгаа аж. Тэр ч бүү хэл гэрээндээ Мэдээлэлийн паркынхан засварын ажилд хяналт тавина гэсэн заалт оруулсан ч тэднийг оруулах нь байтугай, нөгөө хэдэн жунгаануудаа орогнуулж, хамгаалалтын алба авчран хамгаалуулчихаад оруулахаа больсон нь нэгийг өгүүлж, хоёрыг хэлээд ч байгаа юм шиг. Тэр хэдэн Хятадууд нь тэр доор юу хийж байгааг ёстой л чөтгөр л мэдэх байх. Нууна гэдэг “но”-тойн шинж. Айна гэдэг асуудалтайн шинж гэдэгсэн. Энэ Анандбазар гэдэг нөхөр ер нь юу л болгоод байна даа. Ирэх жилийн Их хуралд нэр дэвших, их санаа өвөртлөн, Дорнын цэнхэр говиор доншуучилж яваа. Ийм цайчихсан амьтныг Их хуралд суулгавал ч Дорноговийнхон “Догшин хутагт”-ийнхаа музейг гараар нь оруулж, газрын гаваар хийсгэх байхдаа хөөрхийс.
Ер нь аливаа барилгын хийц загварыг өөрчлөх бол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга техникхяналтын албанаас зөвшөөрөл авах ёстой байдаг гэнэ. Гэтэл Анандбазар мэргэжлийн хяналтыг үл тоомсорлож Соёлын төв өргөөг залгичихаад, мэдээллийн паркийг “идэхээр” ханцуй шамлан дайрчээ. Түүнээс гадна Анандбазарын хадам аав нь “явалддаг” хүүхэнтэйгээ нийлж, Толгойт дахь нөөцөөс нь хичнээн тонн түлш хулгайлаад баригдаж Сонгинохайрханы цагдаад шалгагдаж, булайгаа чирсэн сурагтай. Анандбазар мэдээлэл технологийн байранд ямар үйл ажиллагаа явуулах зорилгоор хийсэн гэрээ хэлцлийг бид дараагийн дугаартаа мэдээлэхээс дээрх мэдээллүүдийн үнэн нүүрийг илчлэх болно. Ийм л цайчихсан амьтдаар төрийн ордонг дүүргэх дээрээ тултлаа ядарсан гэж үү миний Монгол.
Б.Батсайхан
URL:




