Казахстан ДХБ-д элсэхийг батлан зөвшөөрөв
20 гаруй жилийн хэлэлцээрээр дамжаад, ДХБ-ын ерөнхий зөвлөл 27-нд Казахстаныг ДХБ-д элсэхийг албан ёсоор зөвшөөрчээ.
ДХБ-ын ерөнхий захирал Роберто Aзeвeдo болон Казахстаны ерөнхийлөгч Назарбаев мөн өдөр Женевт Казахстан ДХБ-д элсүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн дараа, 10-р сарын 31-нээс өмнө Казахстаны парламент эцсийн хэлэлцээрийн саналыг дэвшүүлж, оны эцсээс өмнө Казахстан улс албан ёсоор ДХБ-ын гишүүн орон болох төлөвтэй байна.
ДХБ-д элсүүлэх Казахстаны хэлэлцээр 20 гаруй жилийн замналыг туулснаар эдүгээг хүртэл хамгийн урт цаг хугацаа зарцуулсан ДХБ-д элсүүлэх хэлэлцээр болжээ. \Р\
URL:














