Асрамжийн газрын хүүхдүүд амьдралаараа кино хийжээ
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн хүүхдүүд өөрсдийнхөө амьдралаар кино хийжээ. “Миний мөрөөдөл” нэртэй уг богино хэмжээний уран сайхны киног БНСУ-ын Соёл урлагийн үндэсний их сургуулиас хэрэгжүүлдэг олон улсын хүүхэд багачуудад урлагийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд тус төвд явуулсан 10 хоногийн сургалтын үеэр бүтээжээ.
Уг сургалтад хамрагдсанаар хүүхдүүд кино зохиолч, найруулагч, зураглаач, эвл үүлэгчийн анхан шатны мэдэгдэх үүнтэй болж, олж авсан мэдлэгээ ашиглан кино хийсэн нь энэ аж. Тус төвд хагас болон бүтэн өнчин, эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, 4-18 насны 120 хүүхэд амьдарч байна.
Дээрх сургуулийн оюутан Б.Түвшинтөгс, Э.Болорцэцэг нар уг хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэхээр сургуулийнхаа захиргаанд хандан зөвшөөрүүлсэн аж.
URL:







