Хохирогч талаас 45 хуудас баримт шүүгчид хүргүүлсэн байна

0fe04e2e756f00c3original

“Ноёд” группын Г.Буяндорж, сэтгүүлч С.Баттулга нарын таван холбогдогчийг шүүх хурал өчигдөр 13:30 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хурал энэ сарын 9-нд болох байсан ч хойшилсоор өнөөдөр товлосон юм. Сэтгүүлчийг эх сурвалжийн хамт цагдан хорих шийдвэрийг дүүргийн шүүхийн шүүгч гаргасан бөгөөд өчигдөр болсон шүүх хуралд улсын яллагчаар Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал нар оролцов. Шүүх хурлын үеэр хохирогч талаас 45 хуудас бүхий баримт, материалыг шүүгчид хүргүүлсэн талаар өмгөөлөгч нь хэлж байлаа. Тиймээс холбогдох хүнээс нь мэдүүлэг авах шаардлагатайг онцолсон. 14.00 цагт эхэлсэн шүүх хурал дугаар шилжих мөчид үргэлжилж байлаа. Дашрамд дуулгахад, мэргэжил нэгт сэтгүүлчид ч С.Баттулгыг сулахыг шаардаж, Чингисийн талбайд суулт хийсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих