СОНГОГЧООС НЬ БУЛТУУЛЖ БУЙ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Эх орон даяар сайхан наадлаа. Хот хөдөөгүй олон ойн наадам дороос өндийлөө. Эрхбиш амьд рал үргэлжилж буй хойно зарим нь толгой өндийлгөж “Өө хадлан авалгүй болохгүй нь” гэцгээж байгаа биз. Өнөөдрийн байдлаар лав хадланд гарсан мэдээ алга. Хадуур барих хадланч нь гаргаагүй юу, хадлангийн мэдээ өгөх мэргэжилтэн, мяндагтнууд нь амраа юу гэдэг тодорхойгүй байна.
Эрхбиш идэх үүц хойно дуртай ч дургүй ч ойрын үед хадланд гарах байх аа. Өнөө жилийн тухайд идэх хоолоор тасардаггүй юм гэхэд өөр бас олон зүйл шил дарсан наадмын тоосонд арилах бололтой. Тэр дундаас хамгийн чухал нь иргэн хүний сонгох, сонгогдох эрх чөлөөг яах вэ гэсэн асуудал. Эрх чөлөөгүй байснаас гэдэс өлсгөлөн байсан нь дээр гэсэн ардчилсан орны алтан зарчим байдаг даа. Хэн нэгэн “Та эрх чөлөөгөөр дутаад байна уу” гэвэл “Тийм” гээд хэлчихэд болохгүй нь юу байна.
Учир нь өнөөдрийг хүртэл монголчууд шударга сонгууль явуулна, шударга төр, засагтай болно шүү гэж ярьцгаах атлаа тэр шударга сонголтыг хэрхэн явуулахыг шинээр хуульчлаагүй сууна. Эх орон даяар амарч байна. Гэхдээ цаг тулсан эрхэм чухал энэ асуудлыг хэлэлцэхгүйгээр УИХ амран сууж болно гэж үү. 2008 оны сонгуулийн дүнгээс үүдсэн “Долдугаар сарын 1”-ний үйл явдлын талаарх дүгнэлт өнөө хэр гараагүй байгаа.
Бид энэ явдал Сонгуулийн хууль, түү нийг будлиантуулсан сон гуулийн ажилтнуу даас болсон гэсэн нэг л хүрээнд эргэлдсээр өдий хүрсэн. Тэр ч байтугай “Долдугаар сарын 1”-ний хэрэг явд лаас өмнө эрхэм гишүүн Э.Бат-Үүл нарын хэсэг нөхөд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн, пропорциональ хувилбараар явуулах төсөл өргөн барьсан ч хэлэлцэх хугацаандаа багтаагүй тул буцаж, мажоритар системээр сон гууль явуулсан. Өнөө- дөр түүнийгээ түрүүчийн УИХ-д суусан эрхэм гишүүд хариуцна биз гэцгээх байх.
Юм баримттай нь дээр байдаг. Чухамдаа эрхэм гишүүн Э.Бат-Үү- лийн өргөн мэдүүлсэн хуулийн шинэ төслийг тухайн үед хэлэлцэх хүсэлтэй гишүүн цөөн байсан. Явж явж тухайн үеийн УИХ-ын гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг зориуд цаг зогсоон барьсаар байгаад унагасан шүү дээ. Тэр үеийн эрх баригчид буюу ту хайлж хэлбэл хамтарсан Засгийн га зар байгуулсан хоёр намын бүлгийнхэн, тэр дундаа дахин нэг удаа ч болов УИХ-д сонгогдох хүсэлтэй эрхэм гишүүдийн амин хувиа хичээсэн олиггүй зангаас болж л дээрх хуулийн төслийг хэлэлцэхгүйгээр хав дар чихсан. Тэр үед хуулиа бариад авсан бол 2008 онд биш гэхэд 2012 оны сонгуулийг цоо шинэ хөрсөн дээр явуулж болох байлаа. Ам алдвал барьж болдоггүй гэдэг.
Өнөөдрийн эрх баригч хоёр нам аль аль нь “Долдугаар сарын 1”-нээс үүдээд ийм хуулиар сонгууль явуулж болохгүй, шинэ хууль гаргана гээд зарлачихсан. Ер нь энэ санаа өнөөдрийнх биш хэзээнийх. С.Баяр Ерөнхий сайд болсныхоо дараа таван төгөлдөршил гэсэн асуудлыг тавьж, түүний нэг нь Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох явдал гэж үзсэн. АН-ын тухайд мажоритар хувилбараар цаашид сонгууль явуулах ямар ч аргагүй гэсэн байр суурийг барьдаг байлаа. Өнөөдөр улс төрд гарч ирсэн эрхмүүд хамтарч, засгийн эрх барихдаа хамгийн түрүүнд Сонгуулийн хуулийг барина гэж тогтсон.
Намын бүлгүүд хамтраад Ажлын хэсэг байгуулсан. Жинхэнэ сонгодог сонгуулийг бид явуулна гэцгээж байснаа таг болов. Тэд эхлээд чухам л пропорциональ систем авахгүй бол Монголын сонгууль сонгууль биш боллоо. Жалга, довын УИХ-ын гишүүдээр парламент дүүрлээ гэж байснаа хүч нь сулар саар хоёр хувилбарын дунджийг олъё гээд суучихав. Өнөөдрийн байдлаар УИХ-ын дарга, Ажлын хэсгийнхэн тохиролцоонд хүрээд намрын чуулганы эхний өдрөөс дээрх хуулийг хэлэлцье гэж байна.
Гэтэл холимог хэлбэрээр сонгууль явуулах тухай яриад ирэхийн цаг дээр МАН 24:52 гэсэн байдлаар хууль батална гэв. АН болохоор түүний эсрэг 50:26 гэсэн хувилбар гаргачихав. Хоёр тал өөр өөрийн байр суурь дээр зогссоноо ер нь 38:38 гэсэн хувилбар дээр тогтвол ямар вэ гэсэн бас нэг санаа гаргав. Энэ юу гэсэн үг вэ гэдгийг сонгогчид ойлгож байгаа. Оргүйгээс охинтой нь дээр гэгчээр 38:38 нь арай ардчилсан хувилбар мөн ч цагтаа тулахаар хамгийн наад захын боломж болох энэ хувилбарыг хоёр намын эрхэм гишүүд сүйд болж дэмжээд байхгүй гэдэг нь ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүд ханцуйн дотроо “Надад дараагийн удаад тороод үлдчих ямар боломж байна вэ” хэмээн залбирч сууна.
Тэд урьдын адил “Одоо хуулийн дагуу энэ асуудлыг хэлэлцэх хугацаа дууслаа” гэсэн тэр мөчийг хүлээж сууна. Өнөөдөр ийм байр суурь барьж байгаа эрхмүүд эрх барьж буй хоёр намын аль алинд нь байна. Тиймээс тэд олон наадмыг зугаатайхан, пиартайхан өнгөрүүлж, гишүүдийн морь түрүү авч, түрүү морины байг эрхэм гишүүн гаргаж, цаашлаад “Хаана ямар хурдан хүлэг байна.
Түүнийг нэр дээрээ уралдуулах уу болих уу” гэсэн шиг наадам хэсэн ханхалзаж байна. Уг нь хаа нэг газрын наадам, энд тэнд нээгдэж байгаа хөшөө дурсгал, барилга байгууламжийн туузыг хайчлах гэж тэднийг төрд сонгоогүй юм. Эрхэм гишүүдэд ёс зүй гэж байдаг бол сайн сайхан гэсэн юм бүхэнд нэрээ нааж, пиар хийх ч ёсгүйсэн. Шуудхан хэлэхэд эрх барьж буй хоёр намынхны амиа хичээсэн хэврэгхэн эвслийг гуравдагч хүчин болж ч чадаагүй улс төрийн хүчнийхэн илт даапаалж, энэ хоёр нам нэртэй гээр нь ирэх сонгуульд хамтран ороосой. Бид гуравдагч хүчин биш улс төрийн хоёрдогч хүчин болно гэж данайж байна.
Зөв ч байж мэдэх юм. Сонгуулийн хуулийг сонгогчдоос нь тойруулаад төөрүүлээд байх сонирхол эрхэм гишүүдэд байна. Түүн дээрээ тулах юм бол Монголын сонгогчдын санаа бодлыг сонсож явахад нэг л хувилбар яригдаж байна. Тэр нь 76:0:76 гэсэн томьёолол. Энэ нь өнөөдрийн гишүү дээс хэнийг ч УИХ-д үл дээхг үй. Цоо шинэ хүмүүсийг дэмжинэ. Намын төлөө санал өгөхгүй гэсэн үг.
Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн УИХ-ын ажлын чадвар, тэдний нэр хүнд ийм л байгаа. МАН-ын тухайд цаг хожих бас нэг шалтгаан гаргаад авна билээ. Тэр бол сонгуулийн хуулийг ард нийтээр хэлэлцүүлнэ гэж. Ийм марзан зүйл ярьж байх цаг өнөөдрийн УИХ-д байгаа гэж үү.
Үндсэндээ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх шийдвэр гаргах хугацаа дуусахад ердөө гур ван сар үлдээд байна. Нөгөөтэйгүүр ард олон тэдний яриад байгаа тэрхүү сонгуулийн хувилбар ямар онц логтойг мэдэж л байгаа шүү дээ. Бид аль алинаар нь санал өгч байсан. Тиймээс эрхэм гишүүд амиа хоохойлж, цаг хожих гэж сууснаас бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганаа зарлаж, хуулин дээрээ суувал дээргүй юү.
Монголын сонгогчид төөрсөн, тойрсон биш Монгол Улсыг шинэ шатанд гаргах эрхэм гишүүдийг сонгох хамгийн ардчилалтай, хамгийн шударга хуулийг хүсэж байна.
URL:













