Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд онц ноцтой хорхой хүний аминд хүрчээ

20150730014000Сүхаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хадтай ширээ” нутагт А гэгч нь хорхойд  хүзүүгээ хазуулж битүү хавантай Сүхбаатар аймагт ирсэн байна. Ингээд аймгийн эмч нар “найдлагагүй” гэж оношилсон боловч онгоцоор Улаанбаатар хотод ирж түргэнээр гэмтэлийн эмнэлэгт очсон байна. Эмч нар нь “Боом” өвчин байж магадгүй гэж таамаглаж тусгаарлан агааргүй өрөөнд хэдэн цаг байлгаж байсан ч нэг эмч нь Боом биш гэснээр өрөөнд оруулж хүчилтөрөгч залгаж дусал хийсэн ч төд удалгүй амьсгал хураажээ.  Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь 21 хоногийн дараа гарах юм байна. Одоогоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хазуулсан хоёр ч хүн байгаа аж.


URL:

Нэр: зочин Огноо: 30 July 2015

онц ноцтой хорхой гэж хэлэх vv

Сэтгэгдэл бичих