Даншиг наадам хэрэгтэй юу? ус зайлуулах хоолой хэрэгтэй юу?

20150801100605Монгол орны эдийн засаг хүндхэн байгаа бид хий дэмий баяр наадамд мөнгөө үрэх биш хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах нь чухал. Тийм ч учраас 8,9-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах Даншиг наадмыг эсэргүүцэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандаж иргэд хүсэлт тависан юм. Энэхүү наадам нь 480-560 орчим сая төгрөгийн төсөвтэй ажээ.Даншиг наадмыг 1639 онд анхдугаар Богдыг хүндэтгэн ёслох үйл ажиллагаатай холбогдож анх хийсэн. Энэ бол шашны утга агуулгаар зохион байгуулагдсан, тэр агуулгаараа төлжиж, суурь нь тавигдсан. Үгний хувьд ямар нэгэн хутагт хувилгаад, ихэс дээдсийг хүндэтгэн залах, үдэх ёслох арга хэмжээнд зориулагдсан баяр ёслолын арга хэмжээ юм.Тэгэхээр даншиг гэдэг бол нэг өнцгөөс нь харахад шашны утга агуулгаар анх бий болсон наадам боловч нөгөө утгаараа Монголын тусгаар тогтнол алдагдсаныг тэмдэглэх наадам байсан. Сарын өмнө бид тусгаар тогтнол, улс үндэстэн сэргэн мандсаныхаа баярыг хийчихээд сар хүрэхгүй хугацааны дараа тусгаар тогтнолоо алдсаныхаа баярыг сэргээн хийх гэж байгаа нь ямар учиртай юм бэ гэдгийг тайлбарлахад тун хэцүү байна” гэсэн юм.Ийм учраас даншиг наадамд зарцуулах гэж буй 560 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулах хэд хэдэн санаачлагыг гаргасан юм.

Тухайлбал:

ХУД-ийн төрөх эмнэлгийг ашиглалтад оруулснаар 500-600 хүн шинээр ажлын байртай болох төдийгүй олон эх, хүүхдүүдэд тус болно.

Монгол Улсын хэмжээнд элэгний B, C вирустай 150 мянган хүн байна. Үүнээс 52 мянга нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Элэгний вирусыг устгах чадалтай Харвони эмний нэг курс эмчилгээний үнэ 2.3 сая төгрөг. Тиймээс энэ мөнгөөр нэн ядуу амьдралтай 235 хүнд Харвони эмийг худалдаж авч өгөх боломжтой.

Үр тарианы салбарыг даатгахад хөрөнгө оруулах. Ингэж чадвал 58 тэрбум төгрөгийн үр тариаг хамгаалах боломжтой.

Эмнэлгүүдэд хомс байгаа бөөрний дутагдлыг эмчлэг диатизийн аппарат 10 ширхэгийг худалдаж авах. Ингэснээр олон мянган хүний амийг аварна.

Мөн тэд төрийн зүгээс ард түмний татварын мөнгийг хий хоосон зүйлд их зарцуулж байна. Тухайлбал Баянгол дүүргийн ойн баярыг саяхан 300 гаруй сая төгрөгөөр тэмдэглэсэн, удахгүй аравдугаар сард ахиад өөр дүүргийн ой болно. Тиймээс энэ үргүй хоосон зардлаа хэрэгтэй зүйлд зарцуулаач ээ гэсэн хүсэлтийг хотын даргад тавьж байгаагаа илэрхийлжээ.
Тэгвэл
үерийн байдалд автсан газрууд сүүлийн жишээгээр өчигдөр үдээс хойш хотын төв хэсэгт түр зуурын аадар бороо орж, нийслэлийн багагүй хэсгийг үерийн усанд автууллаа. Тухайлбал, хотын төв хэсэг, УБИС орчим, ХХААЯ-ны дэргэдэх буудал, Чингис зочид буудлаас уруудах зам, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллын арын зам зэрэг олон газарт зам талбай үерт автсан юм-

700 гаруй километр замын 13 хувьд ус зайлуулах хоолой бий

Улаанбаатар хотыг тойрсон 700 гаруй километр зам бий. Гэхдээ энэ замын дөнгөж 13 хувьд нь, үүнээс төв хэсгийн 300 орчим километр замын 27 хувь нь ус зайлуулах хоолойтой. Эдгээр ус зайлуулах хоолой нэгдсэн нэг магистраль шугамаар баруун тийшээ явж, “Хархорин” захын хажууд байрлах усан насосын станцад бохироо шахдаг байна. Харин усан насосын станцад очсон усны бохирдлыг буюу том хогнуудыг шүүн аваад, үерийн усыг шууд Туул гол руу цутгадаг аж. Ийм усан насосын станц Улаанбаатарт ганцхан л ажиллаж байна.

Улаанбаатарын ус зайлуулах хоолойнуудын насжилт дуусчээ

Өчигдрийн 20-хон минут орсон аадар Улаанбаатарыг далайн эргийн тосгон шиг усанд автуулав.

Ус зайлуулах байгууламжгүй замтайгаас болов уу, нөгөө ус зайлуулах хоолой нь хогондоо бөглөрөөд ажиллахаа больсон уу, нийслэлчүүд үеийн усанд живэх нь холгүй болов. Аадар борооны дараа Улаанбаатарт “завьт эргүүлийн бизнес” цэцэглэлээ гэж сошиал ертөнцөөр эвлүүлэг хийн хошигнож байна. Хотын төв хэсгийн зам ийнхүү усанд автсан байхад арав гаруй жилийн өмнө япончуудын тавьсан Нарны зам усгүй байна гэхчлэн сошиал ертөнцөд хүмүүс өөр өөрсдийн сэтгэгдлээ бичиж, алиа хошин зургаа нэг нэгэнтэйгэй хуваалцлаа. Харин нийслэлийн Захирагчийн ажлын албан инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Балдандоржийн өгсөн тайлбар арай өөр байлаа. Тэрбээр “Улаанбаатар хотын ус зайлуулах шугамын нэгдсэн хоолой зөвхөн нэг тийшээ буюу Хархорин захын хажууд байрлах усан насосын станц руу чиглэдэг. Эргээд энэ нь хүчтэй бороо орсон үед хотын төв замын ус зайлуулах хоолойнууд ачаалалаа даахгүй зам усанд автаж байна. Бороо зогсоод 20-30 минутын дараа замын ус бүрэн зайлуулах хоолойгоор урсчихдаг. Нарны замын ус зайлуулах хоолойн тухайд шууд Хархорин дахь усан насосын станц руу холбогдсон нэг шугамтай. Товчхондоо тус замын бохир ус ямар ч ачаалалгүйгээр станцад хүрдэг. Харин бусад төв хэсгийн ус зайлуулах хоолойнууд бүгд 20-30 жил болсон ашиглалтаас гарсан” гэлээ. Гэхдээ энэ нь шинээр тавигдсан замд ус зайлуулах хоолой байхгүй гэсэн үг биш. 2013 оноос хойш тавигдсан бүх замд ус зайлуулах хоолой заавал хийх шаардлагыг нийслэлээс тавьж, гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулсан. Гэвч компаниуд хуучны зураг төслөөр ус зайлуулах хоолойгоо тавьсан. Хуучны зураг төсөл гэдэг нь 700 мянган хүн амтай төлөвлөгдсөн нийслэл хотын инженерийн байгууламжийнх. Мэдээж ийм зураг төслийн дагуу хийсэн ус зайлуулах хоолой яаж 1,5 сая хүн амьдарч буй нийслэлийг усанд автуулахгүй байж чадах билээ. Шинэчилье гэхнээ дахиад л шинэ зураг төсөл, хөрөнгө мөнгө шаардагдах юмсанж.

Хотын төв хэсэгт ус зайлуулах станц барина

Иймэрхүү хэцүүхэн байдалд буй нийслэлчүүддээ алсын ч гэлээ таатай мэдээлэл дуулгахад хотын төвд шинээр ус зайлуулах станц барих гэнэ. Нийслэлийн ус зайлуулах төв шугамын насжилт дууссан шалтгаанаар хотын баруун, зүүн, төв хэсэгт шинэ усан насос станц барихаар хотын удирдлагууд төлөвлөжээ. Эхний ээлжинд хотын төв хэсгийн ус зайлуулах хоолойг шинэчлэхээр зураг төсөл нь гарчээ. Өөрөөр хэлвэл, нийт 266 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж, ус зайлуулах шинэ төв станцын зураг төслийг гаргасан гэнэ. Ирэх намраас насос станцын барилгын ажлыг эхлүүлэх тооцоог НЗАА-наас хийжээ. Дараа нь төсөв, хөрөнгө нь шийдэгдвэл нийслэлийн баруун хэсгийн ус зайлуулах шугамын төв станцыг шинэчилж өргөтгөнө. Зүүн хэсэгт ч ялгаагүй ийм станц шинээр барих төлөвлөгөө бийг эх сурвалж тодотголоо.

Замын усыг 5-6 машин соруулж авдаг

Нийслэлийн ус зайлуулах хоолойг өнгөрсөн тавдугаар сараас хоёр сарын хугацаатай цэвэрлэсэн. Зарим хэсэгт хоёр дахь ээлжийн цэвэрлэгээг хийж буйг нийслэлийн Захирагчийн ажлын албан инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн М.Балдандорж онцолсон. Нөгөөтэйгүүр хотын замуудад ус зайлуулах шугам бий, түүнийгээ тогтмол цэвэрлэдэг ч гэсэн гэр хорооллоос урсан ирсэн ус их хэмжээний шороо шавартай байдгаас ус зайлуулах хоолой хурдан бөглөрөх нэг шалтгаан болдог. Иймээс гэр хорооллоос ирэх усыг хаасан далан хэрэгтэйг ч сануулах иргэд байна. Мөн өнгөрсөн жилүүдэд замын голоор, хоёр хажуу талд ногоон байгууламжтай байсан бөгөөд түүнд нь үерийн ус шингэдэг байсан нь ус бага байсан байж болох талтай гэдгийг ч хэлэх эх сурвалж байлаа. Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ус шавхах зургаан машин ээлжлэн ус ихтэй замын үерийн усыг соруулдаг ажээ. Хэрвээ үерийн ус зайлуулах хоолойгоо хангалттай тавьж айл өрхүүд бороо орохоор хохирч гарч чадахгүй болдог мөн зунжингаа таьсан зам хүртэл үерийн уснаас болж амархан мууддаг иймээс бидэнд Даншиг наадмаас илүү ус зайлуулах хоолой, сургууль , цэцэрлэг  дэндүү их хэрэгтэй байгаа нь бидний нүдэн дээр ил харагдаж байна. Хотын дарга Э.Бат-Үүл ус зайлуулах хоолойны тухайд сонинд өгсөн ярилцлагадаа 

-Улаанбаатар хот бороо орсны дараа ямар байдалтай байгааг та харсан байх. Шинээр барьсан автозамуудад ус зайлуулах шугам хоолой барьсан ч хуучин зураг төслөөр хийсэн учраас хүчин чадлаа дийлэхгүй байна гэж тайлбарлаж байна. Ус зайлуулах хоолойг нэмж барих боломжтой юу?

“Ус зайлуулах хоолойг хуучин зураг төслөөр барина уу, шинээр барих уу гэдгээс хамаарахгүйгээс ус зайлуулах хоолой тодорхой хэмжээний усыг л зайлуулна. Бороо бидний тооцсоноор орохгүй. Дээр нь ган болсон учраас хөрсөнд ус шингэхгүй үерийн байдалд оруулдаг. Өчигдрийн  борооны хувьд газар хатаад ус шингээх чадваргүй үед их хэмжээгээр бороо орсноор хөрсний шингээх чадвар алдагдсан. Ийм үед ус зайлуулах ямар ч байгууламж үүнийг зайлуулж чадахгүй” гэсэн хариулт өгчээ.

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 3 August 2015

danshig ni iluu unatstai shde ho

Нэр: Даншиг хэрэггуй ээ!!! Огноо: 4 August 2015

Терийн байгууллага нь терийнхее шиидвэрийг хэрэгжуулэхгуй бгаа нь арай дэндэж бнаа!!!
Найман сарын нэгнээс хойш наадам хийхгуй гээд бхад даншиг гэж бас нэг хачин менге угаасан юмыг бараг 600 сая тегрегеер хиинэ гэдэг арай дэндэнээ!!! Энэ БАТ УУЛ ДАРГА ЗЕНЕЕЕД БНА УУ ДААА ?! Суулийн уед хачин хачин шиидвэр гаргаад бдаг болчихжээ!!!
Энэ менге чинь бидний татварын менге!!! Энэ менгее ус зайлуулах ажилд зарцуулаачээ!!! Одоо нар гараад хуурайсч хатаад ирхээрээ беен евчин дэгдээнэ шуу дээ!!!

Сэтгэгдэл бичих