Эм идлэг шонхорыг гаргахаа больё
Гадаадад гаргах идлэг шонхорын тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж 240 толгой шонхор гаргахаар болжээ. Манай улс гадаад руу идлэг шонхор гаргахдаа нэг зүйлд маш хайнга ханддаг. Тэр нь гаргах шонхорынхоо тоог л тогтоохоос биш хүйсийг тогтоодоггүй явдал юм. Эм шонхор эр шонхороо бодвол харьцангуй том биетэй, илүү хүчтэй бас зоригтой байдаг тул арабууд эм шонхорыг авах сонирхолтой байдаг байна. Тиймдээ хил нэвтэрч буй шонхоруудын ихэнх нь эм шонхор байгаа нь эрдэмтэдийг түгшээсэн асуудал болоод байна. Эм хүйстэй амьтан л өсч үржиж, нөхөн төлждөг. Гэтэл манайхан эм шувуудаа түүж гадагш гаргадаг байх юм. Энэ байдлаараа бол хэдхэн жилийн дараа энэ шувуу үржиж төлжих эм шувуу байхгүйгээс болж мөхлөө гэх вий дээ.
С.Будрагчаа
URL:













