Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар нар МАН-аас гарч, МАХН-д элсэх үү?
МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирэхтэй зэрэгцэн, МАН дотор ч бас хөдөлгөөн үүсээд байна. Өнгөрсөн хавар болсон Нийслэлийн МАН-ын хорооны баярын хурал дээр МАН, МАХН-ыг нэгтгэе гэж шууд уриалж байсан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, 2013 онд болсон МАН-ын их хурлын дараа Т.Бадамжунай гэгч авлигын мангас үгүй болоогүй цагт Монгол улс, МАН өөдлөхгүй гэж бичиж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нар МАХН-д элсэхээр ярилцаж яваа аж.
Үүнийгээ ч тэд нам дотроо ний нуугүй ярих болсон бөгөөд хэрэв ирэх 10-р сар гэхэд МАН, МАХН хамтарч ажиллах, эвсэх, нэгдэх талаар тодорхой ахиц гарахгүй бол МАН-аас гарч, МАХН-д элсэх гэнэ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














АРДЫН НАМД ХУРУУГААР ӨЛГӨӨД АВАХ 2 ЗҮТГЭЛТЭН ЯАХ АРГАГГҮЙ БОЛ ЭНЭ ХОЁР ШҮҮ ДЭЭ
гайгүй хүмүүс ээ алдах хэрэггүй дээ, М.Энхболд даргаа