Манай хүү Д.Дагвадорж мэтэд “нулилуулах” бага гар биш

Сумогийн 68 дахь их аварга Асашёорү Дагвадорж УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн хүү Наранбатыг ухаан алдтал нь зодсон гэх мэдээлэл тархсан.

Тэрбээр “Metropolis” шөнийн клубт найзуудтайгаа хамт сууж нэлээд халамцсан бөгөөд их аваргатай ам зөрснөөс ийм хэрэг гарсан гэх. Гэвч эрхэм гишүүн энэ мэдээллийг эрс үгүйсгэж, “Миний хүү сургуулиа төгсөөд хөдөө ажиллаж байгаа. Тэгээд ч Дагвадорж байтугайд нь зодуулаад байдаг бага гар ч биш” хэмээн уцаартайхан мэдэгджээ.

Эндээс үзэхэд эрхэм гишүүний хүү ямар ч байсан бие хамгаалах дээр санаа зоволтгүй амиа аргалчихдаг сүйхээтэй нэгэн бололтой. Нөгөө талаар олны дунд байнга дэгддэг шуугиан буюу гар зөрүүлж, нударга зангидах дуртай гэдэг оргүй үг биш бололтой дог шүү.


URL:

Сэтгэгдэл бичих