Нефтийн үнэ 38.88 ам.доллар боллоо

Европт нийлүүлэгдцэг Brent маркийн нефтийн үнэ өчигдөр Лондоны ICE бирж дээр 43.28 ам.доллар болж, нэг хоногийн өмнөхөөс 28 центээр өсчээ. Хойд Америкийн WTI нефтийн үнэ 38.88 ам.доллар болж, 88 центээр өссөн байна. Энэ нь эрчим хүч хэрэглэгчдийн эрэлттэй холбоотой өсөлт байсан боловч нефтийн үнэ цаашид үргэлжлүүлэн буурах магадлал өндөр байна.
olloo_mn_1440574806_neftХэдийгээр дэлхийн зах зээлд нефтийн ханш ийм доогуур байгаа боловч нэг ч улс олборлолтоо багасгах талаар бодохгүй байгаа юм. Тухайлбал, Иран улс олборлолтоо цаашид ямар ч аргаар хамаагүй өсгөх боддого баримтална гэдгээ зарлалаа. Тус улсын Газрын тосны сайд Бижан Намдар Зангане энэхүү бодлогоо “Бидэнд өөр сонголт байхгүй. Олборлолтоо багасгах л юм бол зах зээлээ бусдад алдана” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Монгол, ТУХН-ын орнуудыг газрын тосоор хангадаг гол улс болох ОХУ баррель газрын тосны үнийг 50 ам.доллараас буулгахгүй байхыг хичээж байгаа юм байна. Тус улсын Газрын тосны газрын дарга Алексей Уоюкаев өнгөрсөн сарын 10-нд “Бид үнийг 50 ам.доллараас буулгах бодолгүй байгаа. Гэхдээ чанар хичнээн нэмэгдсэн ч энэ бодлогоо өөрчлөхгүй” гэж байсан бол энэ сард “Үнэ хэсэг хугацаанд 40 ам.доллараас доош орж болох юм” хэмээн мэдэгдээд байгаа юм.

Монголын мэдээ

URL:

Сэтгэгдэл бичих