Анхан болон давж заалдах шатны шүүгчид томилогдов

8813db13-8586-42c3-90a3-ee8658528e57

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг албан тушаалд томилсон байна. Тодруулбал, Чадраагийн Энхтөрийг Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилжээ. Харин Нямдоогийн Баярмаа, Замбалын Баярмаа нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Мянганы Оюунцэцэгийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Ганболдын Дэлгэрсайханыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна


URL:

Сэтгэгдэл бичих