Гал унтраах 11 дэх удаагийн ДАШТ-д манайхаас 10 тамирчин оролцоно
Монгол Улсын үндэсний шигшээ багийг төлөөлж Онцгой байдлын албаны 10 тамирчин Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
ОХУ-ын Санктпетрбург хотноо зохиогдох 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Австри, Беларусь, Чех, Солонгос, Украин, Латви, Турк зэрэг 20 гаруй улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Дашрамд дурдахад 2013, 2014 онд зохион байгуулагдсан тус тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож хоёр төрөлд Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ.
URL:














