ХӨШИГТИЙН ХӨНДИЙД ГАДНА ДОТНЫХОН ХАХУУЛИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ЦЭЦЭГЛҮҮЛЖ БАЙНА!

 

New_Ulaanbaatar_International_AirportТөв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд олон улсын зэрэглэл бүхий нисэх онгоцны буудал баригдаж байгаа. Энэхүү онгоцны буудлын нийт өртөг нь 300 сая доллар бөгөөд энэ мөнгийг Япон улсаас зээлээр авч уг онгоцны буудлыг барьж байгаа билээ. Улаанбаатарт байрлах Буянт-Ухаа дахь нисэх онгоцны буудал нь зөвхөн нэг талаасаа буудаг учир олон улсын нислэг хүлээж авахад тохиромжгүй аж. Харин Хөшигтийн хөндий нь тэгш тал учир онгоц хоёр талаасаа буух боломжтойгоороо давуу талтай болж байгаа юм. Нисэх буудалд тавьдаг олон улсын шаардлагаар бол 100 нислэгт ногдох саатал нь таваас дээшгүй байх ёстой ч манай “Чингис хаан” онгоцны буудлын хувьд 100 нислэгээс 16 нь саатдаг. Уулсын дунд байрласан учир, хаанаас ямар ч салхи гарсан нэг талаасаа л буухаас аргагүй гэсэн буудлын газарзүйн хавчигдмал байрлал нь саатлын нэг шалтгаан болдог байна. Уулыг нь намсгах санаа гарсан ч зардал нь шинэ онгоцны буудал барихаас үнэтэй туссан аж. Нөгөө талаас манай орны цаг агаарын онцлог болох хавар намрын хүчтэй салхи бас газарзүйн байрлалд нэрмээс болдог. Өвөл арай гэж салхи тогтуун болоход хотын утаа тунарч, үзэгдэх орчныг хязгаарлаж нислэгийг саатуулдаг. Ийм олон саад бэрхшээл байсан учраас нисэх буудлыг өөрчлөх шаардлага зайлшгүй гарч ирж байгаа юм. Одоогоор төлөвлөж байгаагаар, Хөшигтийн хөндийн онгоцны буудал нь 2019 он гэхэд жилдээ 1.5 сая хүн буюу одоогийн “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хоёр дахин их хүнд үйлчлэх хүчин чадалтай болох юм. Агаарын тээвэр нь бүс нутгийн хөгжлийг ч түргэтгэх давуу талтай. Ялангуяа манай улс шиг хоёр том улсын дунд оршин буй нутаг дэвсгэр нь олон улсын агаарын тээврийн дамжин өнгөрөх буудал болж болно гэсэн тооцоог хүртэл Японы инженерүүд гаргажээ. Иймд ирээдүйд олон сая хүн хүлээн авах чадлыг нь давхар тооцоолж, энэхүү онгоцны буудлыг даган 50-80 мянган хүн амьдрах суурьшлын бүсийг шинээр барихаар болсон байна. Онгоцны буудлыг Японы техник, технологиор барьж, шаардагдах тодорхой бараа материалыг тус улсаас нийлүүлэхээр гэрээнд тусгасан аж. Мөн Японы тал хөрөнгө оруулагчийнхаа хувьд барилгын зураг төслийг зохиож, барилгын ажлыг удирдан, хяналт тавьж ажиллаж байгаа аж. Харин Хөшигтийн хөндийд онгоцны буудлыг барих болон цаашид ашиглахад шаардлагатай дэд бүтцийг байгуулах томоохон ажлыг Монголын тал хийж байгаа юм.

Одоогоор манай улсын зүгээс Улаанбаатараас Төв аймаг хүрэх замаас салаалж, Хөшигтийн хөндий рүү 37 км хурдны зам тавьж эхлээд байна. Уг нь анх төлөвлөсөн ёсоор дөрвөн жилийн хугацаанд барьж, 2015 оны наймдугаар сард ашиглалтанд оруулж, туршилтын нислэгээ хийж эхлэх байв. Харин өнөөдөр онгоцны буудал ашиглалтад орох нь бүү хэл тавин хувьдаа ч хүрээгүй яваа муу мэдээтэй байна. Анх гэрээ хэлцэл хийж байх үед энэхүү буудлын гүйцэтгэгч компаниудыг Монголоос сонгон шалгаруулна гэсэн боловч өнөөдөр цөөн тооны монгол компани, монгол ажилчдыг эс тооцвол хятад, солонгосчуудын халаасанд мөнгө нь гулсан орж байна. Хамгийн том төслийг БНСУ-ын “Самсунг” корпораци авсан аж. Гэвч тус компани Монголын компаниудаас юугаараа ч илүүрхэж чадаагүй ч олон сая долларын хөрөнгө оруулалтыг залгих шиг болдог байна. Анх гэрээ хэлцэл хийхдээ сүүлийн үеийн технологи, техникийг суурилуулахаар амлаж байсан ч өнөөдөр ажил хэрэг болсон нь тун цөөхөн. Гэсэн мөртлөө гадаадын компани гэдгээрээ түрий барин, Монголын компаниудын боломжийн үнээр хийчих ажлыг хэт давсан өндөр үнээр хийж байгаа нь харамсалтай. Сүүлдээ дотоодын компаниудын үйлдвэрлээд нийлүүлэх хэмжээний гутал хувцсыг хүртэл Солонгосоосоо оруулж ирнэ хэмээн ихэрхэх болжээ. Гэвч тэд ажлын байран дээрээ болсон осол аваарыг олонтаа нууцалж иржээ. Хэрвээ аюулгүй ажиллагааны дүрэм алдагдаж, хүн нас барсан тохиолдолд үүрэг хариуцлагаа ягштал ухамсарладаг япончуудын хувьд гамшиг болох нь дамжиггүй тул ажлын гэрээ нь шууд цуцлагдана.

Иймд аливаа аваар осол гарсан тохиолдолд шууд нуудаг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд хөл дээр нь өндрөөс юм унаж хүндээр бэртсэн боловч үйлдвэрлэлийн осол гэж үзэлгүй өөрийнх нь буруу хэмээн түлхсэн байх юм. Уг нь гэрээ ёсоор хөдөлмөрийн аюулгуй ажиллагааны дүрэмд зааснаар, ажлын хувцас, материал багажаар дээд зэргээр хангах ёстой. Гэтэл Солонгосын армид өмсөн хзрэглээнээс гарсан цэргийн хар гутлыг бөөндөж, монгол ажилчдадаа 50 мянгач төгрөгөөр шахсам явдал ч гарчээ. Эмэ гутал нь аливаа бэртэл гэмтлээс хамгаагах ямар ч хамгаалалтгүй зөвхөн элс, цасаар л явахад зориулагдсан аж. Харин ажлын  гутал нь хамгаалалт сайтай учир хэр баргийн гэмтэл бэртэл үүсэхээс найдвартай хамгаалдаг байна Гэтэл энэхүү бараа бизнесээ шахах явдал манай компаниудад ч огцом халдварлаж, улстөрчид гар хуруугаа уралдан дүрж эхэлжээ, Хэдийгзэс Японы хөрөнгө оруулагч нар хяналт шалгалтаа тавьж байгаа ч энэ бүхнийг хорьж дийлэхгүй байгаа сурагтай Зарим нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар, улстөрчид өөрийн ойр дотны хүмүүсийн нэрээр компани байгуулаж бараа шахах ажлыг гардан гүйцэтгэдэг байна.

Тэр тусмаа нэг намынхны фракцуудын хоорондох зөрчил туйлдаа хүрч, хэн нь илүү бүтээн байгуулалт хийх вэ бус хэн нь уралдаж илүү ихийг идэх вэ гэдгээрээ уралдаж байгаа бололтой. АН-ын томоохон алба тушаалтны хүүгийн компани өнөөдрийг хүртэл олон сая төгрөгийн ажил авчихаад гараас гарсан. үзэгдэж харагдах зүйл хийгээгүй аж. Энэ мэтчилэн томоохон ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын хариуцлагагүй байдлаас болж, өнөөдөр ашиглалтанд орж. туршилтын нислэгээ эхлэх байсан Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт шороо бужигнасан газар хэвээр байна. Сүүлийн үед энэ байдалтай эвлэрэхгүй байсан монгол ажилчид “Самсунг” компанийн удирдлагуудад хандан эсэргүүцлээ илэрхийлсэн ч ихэнхийг нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн хэмээн ажлаас нь халж орхижээ. Ажилдаа хэнд ч гологдохгүй ганц нэг хүнийг цалинг нь нэмж, эсвэл байр сууцаар хангах зэргээр амыг нь барьж дөнгөжээ. Япон улсаас зээлж барьж буй энэхүү онгоцны буудлыг ашиглалтанд орсноос хойш манай улс жилийн 2 хувийн хүүтэйгээр Япон улсад эргүүлэн төлөх гэрээтэй. Гэтэл энэ их бүтээн байгуулалт аль хэдийнэ орох хугацаа нь болчихоод байхад өнөөдрийг хүртэл овоолсон шороо төдийхөн байгаа нь ердөө төслийн мөнгийг тал тал тийш нь үр ашиггүй зулгааж буй хэдхэн хүмүүсээс болж байгааг Хөшигтийн хөндийд ажиллаж байгаа олон хүмүүс хэлж байна. Хэрвээ солонгосчуудад өгч байгаа энэ их мөнгийг Монголын инженерийн нэгэн компанид өгсөн бол олон мянган хүн ажлын байртай болох байлаа. “Самсунг” компанийхан өөрсдийгөө гадаадын мэргэжилтэн, зөвлөх хэмээн өргөмжилж, жирийн монгол инженерийн хийх ажлыг л хийчихээд цалингаа бодуулахдаа олон мянган доллар нэхэмжлээд суучихдаг аж. Энэ бүхнийг Монголын компанид эрхийг нь өгсөн бол адаглаад олон мянган хүн ажлын байртай болохоос гадна тэр хэрээр энэ их мөнгө Монголд үлдэж, эдийн засагт дорвитой нэмэр болох байлаа.

 

 

ХОРИОТОЙ БҮС СОНИН


URL:

Нэр: й Огноо: 14 October 2016

Хөшигтийн хөндий биш ХӨШИГИЙН ХӨНДИЙ

Сэтгэгдэл бичих