Николас Мадуро: Би Венеусэлийг америкжихаас айдаг

541936_371576042981898_466351173_n
Яг үнэндээ Америк бол цагаачаас бүтсэн ямар ч түүхгүй улс. Улс орон оршин тогтнож, үндэсний бахархалыг төрүүлж, нэгдсэн нэг улс болгодог зүйл бол түүх соёл, ардын уламжлал. АНУ хийсвэрээр агуу түүх, байлдан дагуулалтыг цаасан дээр бичсэн ч бүгд л хуурамч зүйл гэдэг нь тодорхой. Өнөөгийн АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама энэ бүх худал түүхэндээ автаж, дэлхийд дээр оршиж буй олон зуун улсын дотоод асуудалд хошуу дүрж, оролцохыг байнга хичээж, мөнгөөрөө, эрх мэдлээрээ далайж өөрийн хараат болгохыг хичээж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч гэх нэрийг зүүсэн мануухай Иран, Ирак, Судан, Ливи, Сири, Египет, Украины дотоод асуудалд хошуу дүрж, оролцож Засгийн газар болон ард түмнийг нь хоёр хувааж дайтуулсаны дараа хулгай хийсэн хүн шиг ор сураггүй алга болгодог жишиг тогтлоо. Барак Обама Венесуэлд болж буй эсэргүүцлийн жагсаалыг зальжинаар ажиглаж, нэвтрэхийг завдсан явдал миний тэвчээрийг дээд цэгт нь хүргэсэн.

Энэ байдлаас үүдэн, ард түмэн тусгаар тогтнолоо хамгаалж АНУ-ын элчин сайдын яамын ажилчдыг эх орноосоо хөөсөн.


URL:

Сэтгэгдэл бичих