СХД-ийн цагдаа цэцэрлэгийн хашаанд амиа хорложээ

527-1441177853da1dcf1c671251c9originalӨнгөрсөн наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнө СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийн хашаанд нэгэн иргэн амиа хорлосон хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн мөрдөн байцаагч ахмад 30 настай А нь согтуурсан үедээ өөрийгөө боомилон амиа хорлосон байжээ.
Энэ талаар баттай эх сурвалжаас тодруулахад үнэн болохыг баталж байна. Тэрбээр ямар нэгэн гадны нөлөөгүйгээр өөрийгөө боомилсон болох нь урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: unen.mn 

URL:

Tags:

Нэр: zochin Огноо: 2 September 2015

aluulsan bhaa. yu gejooriigoo horlov gej

Сэтгэгдэл бичих